Монгол, Хятадын хилийн авто замын боомтуудыг ажиллуулах талаар БНХАУ-ын талтай дипломат шугамаар харилцан тохиролцлоо
  • 10:09
  • 10636

Монгол, Хятадын "Хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухайМонгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2021 оны сүүлийн хагас жилийн хугацаанд хэрхэн ажиллах талаар  дипломат шугамаар харилцан тохиролцлоо. Тус  харилцан тохиролцоонд монголын талын баяр амралтын өдөр /Бүгд Найрамдах Улс Тунхагласан өдөр-11 дүгээр сарын 26, Их эзэн Чингис хааны өдөр (билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн), Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтонолоо сэргээсэн баярын өдөр-12 дугаар сарын 29/ -үүдэд хилийн Булган-Такашикэн, Булган-Лаоемяо, Шивээхүрэн-Сэхээ, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Замын-Үүд-Эрээн, Бичигт-Зүүнхатавч, Баянхошуу-Өвдөг зэрэг хилийн авто замын боомтуудыг ажиллуулахаар боллоо.