ХИЛ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАХ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР
АЖЛЫН БАЙРНЫ НЭР: Хилийн цэргийн лабораторид микробиологийн шинжээч
АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
-Микробиологич, нян судлагч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
-Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил итгэмжлэгдсэн лабораторид ажиллаж, мэргэшсэн байх;
-Лабораторийн MNS ISO/IEC 17025:2018 стандартын баримт бичгийг боловсруулах чадвартай байх;
-Харилцааны өндөр соёлтой, бүтээлч, багаар ажиллах чадвартай;
-Бие бялдар, эрүүл мэндийн хувьд сайн, 27 хүртэлх настай.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
-Ажилд орохыг хүссэн тухай өргөдөл;
-Төрийн албан хаагчийн анкет /маягт №1/ үнэн зөв бөглөсөн байх;
-Гурван үеийн намтар;
-Боловсролын гэрчилгээ, иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар;
-Урьд нь ажиллаж, сурч байсан байгууллагын тодорхойлолт;
-Давуу талыг тодорхойлох бусад бичиг баримт.
МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
Хил хамгаалах ерөнхий газрын Хүний нөөц, бодлого зохицуулалтын газарт 2022 оны 04 дүгээр сарын 25-ны дотор ирүүлнэ.
ХОЛБОГДОХ УТАС: 51260984, 92119025, 92119715
АЖЛЫН БАЙРНЫ НЭР: Хилийн цэргийн лабораторид химийн лаборант
АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
-Химич, хими-технологич мэргэжлээр бакалавр зэрэгтэй;
-Мэргэжлээрээ ажилласан туршлагатай бол давуу тал болно;
-Лабораторид хөтлөгдөх баримт бичгийг боловсруулах чадвартай байх;
-Харилцааны өндөр соёлтой, бүтээлч, багаар ажиллах чадвартай;
-Бие бялдар, эрүүл мэндийн хувьд сайн, 25 хүртэлх насны.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
-Ажилд орохыг хүссэн тухай өргөдөл;
-Төрийн албан хаагчийн анкет /маягт №1/ үнэн зөв бөглөсөн байх;
-Гурван үеийн намтар;
-Боловсролын гэрчилгээ, иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар;
-Урьд нь ажиллаж, сурч байсан байгууллагын тодорхойлолт;
-Давуу талыг тодорхойлох бусад бичиг баримт.
МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
Хил хамгаалах ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтэст 2022 оны 04 дүгээр сарын 25-ны дотор ирүүлнэ.
ХОЛБОГДОХ УТАС: 51260984, 92119025, 92119715