МОНГОЛ ЦЭРЭГ НҮБ-ЫН МАНДАТТАЙ ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОЖ ЭХЭЛСНИЙ 20 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН БОЛЛОО
  • 18:30
  • 5860
Монгол цэрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойд зориулсан Төрийн цэргийн болон Хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын дунд зохион байгуулагдаж буй сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн ХХЕГ-ын спортын төвд 04 дүгээр сарын 20-22-ны өдрүүдэд зохиогдлоо.

Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд Төрийн цэргийн болон Хууль сахиулах байгууллагуудын нийт эрэгтэй эмэгтэй 16 баг хурд хүч, авхаалж самбайгаа сорин өрсөлдлөө. Тэмцээний эрэгтэй хагас шигшээ тоглолтод ОБЕГ, ЦЕГ, ШШГЕГ, ЗХЖШ тунаж үлдсэн бол эмэгтэй хагас шигшээд ХХЕГ, ЦЕГ, ОБЕГ, ЗХЖШ-ын баг тамирчид шалгарч медалийн төлөөх тоглолт хийлээ. 

Монгол цэрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойд зориулсан сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд эмэгтэй багийн төрөлд хүрэл медалийг ЗХЖШ, мөнгөн медалийг ОБЕГ, алтан медалийг ХХЕГ-ын баг тамирчид хүртлээ. Харин эрэгтэй багийн төрөлд хүрэл медалийг ЗХЖШ, мөнгөн медалийг ЦЕГ алтан медалийг ОБЕГ баг тамирчид хүртсэн юм. Багийн дүнгээр  III  байранд ЦЕГ, II  байранд ЗХЖШ, ОБЕГ-ын баг тамирчид тэргүүлж, цомын эзэд боллоо.