Үндэсний бие хамгаалах “Монгол-Зо” урлагийн Монгол Улсын “Аваргуудын аварга 2022” аваргын бүс олгох, нээлттэй тэмцээнд Хил хамгаалах байгууллагыг төлөөлж, “Алтан шонхор” клубын тамирчид амжилттай оролцлоо
  • 11:04
  • 5365
Үндэсний бие хамгаалах “Монгол-Зо” урлагийн Монгол Улсын “Аваргуудын аварга 2022” аваргын бүс олгох, нээлттэй 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулагдаж, Хил хамгаалах байгууллагыг төлөөлж, “Алтан шонхор” клубын тамирчид амжилттай оролцлоо.

Тэмцээнд хошууч Б.Ганбаяр, дэслэгч Н.Цацрал нар оролцож хүнд жингийн ангилалд ширүүн өрсөлдөөнтэй тулаан болж өнгөрлөө.

Тэмцээн оролцогчдын амжилтаас дурдвал хошууч Б.Ганбаяр нь 2013, 2014 оны Монголын үндэсний бие хамгаалах урлагийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнээс хошой аварга, 2013 оны Монголын тулааны бие хамгаалах урлагийн бүх эвсэл нэгдэл холбоод оролцсон “Сонсогчийн алдар” гардан тулааны Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж байсан.

2019 оны Үндэсний бие хамгаалах “Монгол-Зо” урлагийн Монгол Улсын “Аваргуудын аварга” аваргын бүс олгох нээлттэй тэмцээний хүнд жингийн аваргын бүстэй, 2019 оны Каратегийн ДАШТ-ны мөнгө, хүрэл медаль, Каратегийн ОУХ мастер, Боксын УАШТ-ны 6 мөнгөн медальтай, Үндэсний бие хамгаалах “Монгол-Зо” урлагийн Монгол Улсын “Аваргуудын аварга 2022” аваргын бүс олгох, нээлттэй тэмцээнээс 2 дугаар байр эзэлсэн амжилт үзүүлээд байна.

Дэслэгч Н.Цацрал нь 2012, 2013, 2015, 2017-2019 оны Олимпын таеквондогийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнээс 2 алт, 3 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн.

Дэлхийн таеквондогийн хар бүс 1 дан спортын мастер цолтой.

2019 оны Монголын тулааны бие хамгаалах урлагийн бүх эвсэл нэгдэл холбоод оролцсон “Сонсогчийн алдар” гардан тулааны Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж уран зоригт тулаанчаар шалгарсан.

2017-2019 оны Үндэсний бие хамгаалах “Монгол-Зо” урлагийн Монгол Улсын “Аваргуудын аварга” аваргын бүс олгох, нээлттэй тэмцээний хошой аварга дунд жингийн аваргын 2 бүстэй, Монгол үндэсний бие хамгаалах урлагийн спортын мастер 2017, 2019 оны Муайтай-Кикбокс тэмцээнээс хошой аварга, 2016, 2018 оны Олимпын таеквондогийн V, VI наадмын хошой аварга, 2017 оны Байлдааны самбо бөхийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль, 2016 оны Монголын үндэсний бие хамгаалах урлагийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, 2017-2019 оны Хил хамгаалах байгууллагын Цэргийн гардан тулааны хошой аварга, Монголын шилдэг тамирчдын холбооны MGL-1 холбоонд 70 кг жинд мэргэжлийн 5 тулаан хийж бүх өрсөлдөгчөө илт давуу байдлаар ялсан амжилттай.

Үндэсний бие хамгаалах “Монгол-Зо” урлагийн Монгол Улсын “Аваргуудын аварга 2022” аваргын бүс олгох, нээлттэй тэмцээнд оролцож 3 дугаар байр эзэлж “Мандах” цол хар бүс 1 дан зэрэгтэй болсон нь клубын тамирчдын тоог нэмсэн нь онцлог байлаа.