“Хил хамгаалалтын орон зайн мэдээллийн сургалт-2022” явагдлаа
  • 13:27
  • 6244
“Хил хамгаалалтын орон зайн мэдээллийн сургалт зохион байгуулах тухай” захирамжийн дагуу хилийн цэргийн 0303 дугаар ангийн байрлалд орон зайн мэдээллийн сургалт зохион байгууллаа.

“Хил хамгаалалтын орон зайн мэдээллийн сургалт зохион байгуулах тухай” захирамжийн дагуу хилийн цэргийн 0303 дугаар ангийн байрлалд орон зайн мэдээллийн сургалт зохион байгууллаа.

Сургалтад хилийн цэргийн 0166, 0131, 0286, 0303 дугаар ангийн хилийн албаны офицерууд хамрагдсан юм. Сургалтаар Хил хамгаалалтын чиглэлээр анхаарах асуудал, улсын хил хамгаалалтын программ хангамж ашиглах, хил хамгаалалтын мэдээллийн сан, орон зайн программ хангамж, хилийн болон хил орчмын дэглэмийн зөрчил, хилийн эрэл, төлөвлөлтийн зураг боловсруулах гэх мэт нийт 84 цагийн сургалт явууллаа. Энэ үеэр хилийн албаны тасаг, шуурхай жижүүр, программ хангамжийн үйл ажиллагаа, мэдээллийн сангийн баяжилтыг шалган, цаашид анхаарах асуудлын талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгсөн юм.