Улаанбаатар хотын аварга шалгаруулах "Радио станцын нэвтрүүлэгч олох" тэмцээн 07 дугаар сарын 23-ны өдөр зохиогдлоо. Тэмцээнд хилийн цэргийн 0151, 0303 дугаар анги, Зэвсэгт хүчний анги салбарууд болон Үндэсний Батлан Хамгаалахын их сургууль, Радио спортын холбоо, Радио холбооны дээд сургуулийн нийт 82 тамирчин 8 багц медалийн төлөө өрсөлдлөө. Тэмцээнийг ойрын зайн нэвтрүүлэг олох /SPRINT/, 144 мгц-ийн нэвтрүүлэгч станц илрүүлэх хоёр үндсэн төрөлд хоёр насны ангиллаар явуулсан юм. 144 мгц М21 төрөлд хилийн цэргийн 0151 дүгээр ангийн хошууч О.Цогмандал тэргүүн байр, алтан медаль, хошууч М.Жайна SPRINT, 144 мгц, төрлүүдэд мөнгө, хүрэл медаль, ахмад Б.Намжилдорж М40 ангилалд хүрэл медаль, дэслэгч Б.Ууганцэцэг хүрэл медаль, ахлах ахлагч Ц.Энхболд хүрэл медаль, ахлах ахлагч Г.Алтансүх SPRNT, 144 мгц төрлүүдэд тэргүүн болон алт мөнгөн медаль, ахлагч М.Намуунтуяа хүрэл медаль, хилийн цэргийн 0303 ахлах ахлагч Т.Цэвэгжав хүрэл мөнгөн медаль тус тус хүртэж багийн дүнгээр дэд байр, 16 медалийн эзэд болжээ.