Монгол-Хятадын хилийн боомтуудын амралтын хуваарь
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН ДОТООДЫН ХУУЛЬ ТОГТООМЖИД ЗААСАН ДАРААХ БАЯР, АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД МОНГОЛ, ХЯТАДЫН ХИЛИЙН АВТО ЗАМЫН БООМТУУД АМАРНА.
- Шинэ жил – 01 дүгээр сарын 01-ний
- Цагаан сар – шинийн 1, 2, 3 /Хятадын цагаан сар 02 дугаар сарын 08-10, Монголын цагаан сар 02 дугаар сарын 09-11/ -ны өдрүүд буюу 08-11-ний
- Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр – 03 дугаар сарын 08-ны
- Ханш нээх өдөр – 04 дүгээр сарын 04-ний
- Олон улсын хөдөлмөрчдийн баяр – 05 дугаар сарын 01-ний
- Хүүхдийн баяр – 06 дугаар сарын 01-ний
- Луут завины баяр – 06 дугаар сарын 09-ний өдөр
- Монгол Улсын Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр – 07 дугаар сарын 11-15-ны
- Намрын баяр – 09 дүгээр сарын 15-ны өдөр
- БНХАУ-ын Үндэсний баяр – 10 дугаар сарын 01-03-ны өдөр
- Их эзэн Чингэс хааны өдөр – /өвлийн тэргүүн сарын шинийн 1/ 10 дугаар сарын 31-ний
- Монгол Улсын Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр – 12 дугаар сарын 29-ний өдөр
Хил хамгаалах ерөнхий газар