Их эзэн Чингис хааны өдөр, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1 (2022.11.24), Бүгд Найрамдах Улс Тунхагласан баярын өдрүүдэд (2022.11.26) Монгол, Хятадын хилийн боомтууд болон Монгол, Оросын хилийн авто замын Алтанбулаг, Эрээнцав, төмөр замын Сүхбаатар, Эрээнцав боомтууд амрахгүй цагийн хуваарийн дагуу ажиллаж, авто замын Цагааннуур, Боршоо, Тэс, Арцсуурь, Ульхан, Ханх боомтууд баярын өдрүүдэд амарна.