СТРАТЕГИЙН ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭ
  • 18:46
  • 961

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Хил хамгаалах байгууллагын  “Улсын хилийн халдашгүй дархан байдал, хил орчмын нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг ханган, хилийн цэргийн байгуулалтыг хөгжүүлж, хил хамгаалалтын чадавхыг дээшлүүлэх” стратегийн зорилгын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Үүнд:

-Монгол Улсын хууль тогтоомж, хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээ, хэлэлцээрийг хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлж, хил хамгаалалтын эрх зүйн орчныг сайжруулах;

-Хилийн  боомтын аюулгүй байдлыг хангах дохиолол, хяналт, хамгаалалтын нэгдсэн системээр төхөөрөмжлөх;

-Хилийн боомтуудад хүний биеийн давхцахгүй өгөгдөлд тулгуурласан ухаалаг цахим гарцыг суурилуулах  (Агаарын замын “Чингис хаан” хилийн боомтод цахим гарц суурилуулах ажлыг эхлүүлсэн);

-Улсын хил хамгаалалтын зориулалтын инженер, техникийн байгууламжийг шинэчлэх (Хэрэгжилт 8 хувьтай);

-Хилийн аюулгүй байдлыг хангаж, хилийн торон саадыг шинэчлэх (Хэрэгжилт 30.6 хувьтай);

-Хилийн цэргийн анги, салбаруудын барилга, байгууламжийн шинэчлэл хийх (Хэрэгжилт 4.3 хувьтай);

-Парк шинэчлэл хөтөлбөрийг хэрэгжүүлж, хилийн цэргийн салбаруудыг автомашин, техникээр хангах (Хэрэгжилт 31.8 хувьтай);

-Хилийн цэргийн салбаруудыг байнгын цахилгааны эх үүсгүүрт холбох (Хэрэгжилт 5.2 хувьтай)