ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХ, ТҮДГЭЛЗҮҮЛЭХ, СЭРГЭЭХ ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ
  • 15:16
  • 3108

Хил хамгаалах байгууллага нь эрх бүхий төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн засаг захиргаанаас хууль тогтоомжийн дагуу олгосон гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, холбогдох баримт бичгийг үндэслэн Монгол Улсын хилийн тухай хууль, Зөвшөөрлийн тухай хуулийг хүрээнд улсын хилийн зурвас, боомт, бүсэд түр нэвтрэх зөвшөөрөл олгон, хил орчмын дэглэмийн биелэлтийг сахиулдаг болно.  

 

Хил хамгаалах байгууллагад 2023 оны 04 дүгээр сард хуулийн этгээдээс ирүүлсэн хүсэлтийг судлан шинээр 47, хугацаа сунгах 227, нийт 274 хуулийн этгээдэд улсын хилийн зурвас, бүсэд нэвтрэх зөвшөөрөл олгон, 2 хуулийн этгээдэд улсын хилийн зурвас, бүсэд нэвтрэх эрх зүйн үндэслэлгүй талаар албан бичгээр мэдэгдсэн.

 

Монгол Улсын хилийн тухай хуулийн 25.2 дахь хэсэг (Энэ хуулийн 26.2.3-т заасан зөвшөөрлийг улсын хилийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас нэг жил хүртэл хугацаагаар, энэ хуулийн 30.2.3-т заасан зөвшөөрлийг тухайн орон нутагт байрлах хилийн анги (салбар) 30 хүртэл хоногийн хугацаагаар олгож, хяналт тавина)-ийг үндэслэн улсын хилийн зурвас бүсэд нэвтрэх зөвшөөрөл олгож байна.

 

Зөвшөөрөл авах хаяг: Хилийн бүс зурваст нэвтрэх зөвшөөрөл авах хуулийн этгээд Улаанбаатар хотын иргэн Хил хамгаалах ерөнхий газар Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо. Тухайн орон нутгийн иргэн орон нутагт байрлах Хилийн цэргийн ангиас хүсэлт гарган авна.