ХИЛ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГЫН УЛСЫН ХИЛ ХАМГААЛАЛТАД ТУСЛАХ ХҮЧНИЙ ОРОЛЦОО, ИРГЭНИЙ ЭРХ, ҮҮРЭГ
  • 16:40
  • 3964

2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан “Монгол Улсын хилийн тухай хууль”-ийн долдугаар бүлэг:

51 дүгээр зүйл. Улсын хил хамгаалалтад туслах хүчнийг оролцуулах.

- Улсын хил  хамгаалалтад туслах хүчин нь улсын хил орчмын нутаг дэвсгэрт хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулахад оршино;

- Улсын хил  хамгаалалтад туслах хүчнийг хилийн аймаг, сум, багийн төв, хилийн боомт, хилийн цэргийн анги, салбар, суурин газар, төмөр замын өртөө, зөрлөг болон шаардлагатай бусад газарт улсын хил хамгаалах байгууллагын саналыг үндэслэн аймгийн Засаг даргын захирамжаар байгуулна;

- Хил орчмын нутаг дэвсгэрт байнга оршин суугаа, 18 нас хүрсэн Монгол Улсын иргэнийг улсын хил хамгаалалтад туслах хүчний гмшүүнээр бүртгэхдээ түүний бичгээр гаргасан хүсэлт, улсын мхил хамгааллагын саналыг үндэслэн тухайн аймаг, сумын туслах аүчний зөвлөлөөр хэлэлцэж, Засаг даргын захирамжаар батална.

52 дугаар зүйл. Улсын хил хамгаалалтад туслах хүчний удирдлага

- Улсын хил хамгаалалтад туслах хүчнийг хилийн аймаг, сумын Засаг дарга, түүний дэргэдэх зөвлөл, улсын хил хамгаалах байгууллага  тус тусын бүрэн эрхийн хүрээнд удирдлагаар хангана;

- Зөвлөлийн дарга нь хилийн аймаг, сумын Засаг дарга, түүний орлогч дарга нь хилийн цэргийн ангийн дарга, нарийн бичгийн дарга нь хилийн аймаг, сумын Засаг даргын Тамгын газрын дарга байна;

- Зөвлөлийн бүрэлдэхүүнийг аймаг, сумын Засаг даргын захирамжаар томилно.

54 дүгээр зүйл. Улсын хил хамгаалалтад туслах хүчнийи гишүүний үүрэг:

- Хил орчмын нутаг дэвсгэрт байнга болон түр оршин суух, ажил үйлдвэрлэл явуулж байгаа байршлаараа улсын хил хамгаалалтад оролцох;

- Хяналт, ажиглалтаар илрүүлсэнхилийн зөрчлийн тухай улсын хил хамгаалах байгууллагад цаг тухайд нь мэдэгдэх;

- Хилийн зурвас, боомт, бүсэд мөрдөх журмын биелэлтэд хяналт тавих;

- Цагийн байдлын дагуу шуурхай ажиллахад бэлэн байх;

- Мал бэлчээрээр хил давхаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, улсын хил хамгаалах байгууллагад мэдэгдлэх.

55 дугаар зүйл. Улсын хил хамгаалалтад туслах хүчний гишүүний үүрэг.

- хил зөрчигчийг саатуулж, нэн даруй мэдээлэх;

- улсын хилийн зурвас бүсэд зорчин явагчийн баримт бичгийг шалгах;

- улсын хилийн зурваст чөлөөтэй зорчих;

- уналга, хүнсээр хангагдах ;

- улсын хил хамгаалалтад идэвхтэй оролцсоны шагнал, мөнгөн урамшуулал авах;

- улсын хил хамгаалалттай холбогдсон санал, хүсэлтээ улсын хил хамгаалах байгууллагын удирдлагад уламжлах.

56  угаар зүйл. Монгол Улсын иргэний үүрэг.

- Улсын хил хамгаалалтад туслах;

- Улсын хилийн болон хил орчмын дэглэмийн шаардлагыг биелүүлэх;

- Улсын хилийн зурвас, бүсэд байнга болон түр оршин суудаг бол ажил, үйлдвэрлэл явуулж байгаа байршлаараа улсын хил хамгаалалтад оролцох;

- Улсын хилийн болон хил орчмын дэглэм зөрчсөн үйлдлийн талаар хил хамгаалах байгууллагад мэдэгдэх.

 

 

   

ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗАР