ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭНИЙ СУДАЛГААНЫ АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
  • 14:24
  • 269
Төлөв Нийтлэгдсэн
Төрөл Зөвлөх үйлчилгээ
Хавсралт файл

Монгол Улсын засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын дагуу Хил хамгаалах байгууллагын 2023 оны “Хэрэглэгчийн үнэлгээ”-г хийлгэхээр тус чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг, ажлын туршлага бүхий судалгааны байгууллагуудыг урьж байна.

Зорилго нь Хил хамгаалах байгууллагын үзүүлж буй төрийн үйлчилгээ чанартай, хүртээмжтэй, хүнд сурталгүй, шуурхай байгаа эсэх талаар иргэд, аж ахуйн нэгжийн хандлагыг тандан судалж, түүнд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр цаашид хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааг тодорхойлоход оршино.

Хэрэглэгчийн үнэлгээ хийх хөндлөнгийн үнэлгээний байгууллага нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

-Судалгаа болон хяналт шинжилгээ, үнэлгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага байх;

-Судалгаа болон үнэлгээний чиглэлээр 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх;

-Санхүүгийн болон хүний нөөцийн чадавхтай байх;

-Үнэлгээний удирдамжид заасан хугацаа (XI/01-ний өдрөөс XII/05-ны өдөр)-нд хийж гүйцэтгэх чадвартай байх;

-Сонгон шалгаруулалтад оролцохдоо дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:

1.Үнэлгээ хийх сонирхлоо илэрхийлсэн албан бичиг;

2.Судалгааны багийн бүтэц, бүрэлдэхүүн, туршлага, товч намтар;

3.Судалгаа, үнэлгээний ажил хийж байсан туршлага;

4.Судалгааны түүврийг сонгох, мэдээлэл цуглуулах арга зүй;

5.Судалгааны ажлыг гүйцэтгэхэд гаргах зардлын тооцоо, үнийн санал;

6.Хэрэглэгчийн үнэлгээг гүйцэтгэх ажлын төлөвлөгөө;

6.Байгууллагын танилцуулга;         

8.Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

9.Байгууллагын гүйцэтгэсэн ижил төстэй төслийн туршлага, танилцуулга.

Танилцуулга, холбогдох материал, мэдээллийг 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дотор ирүүлнэ үү. 

Холбоо барих утас: 51266750, 92119811