Үйл ажиллагааны стратегийн зорилго, зорилтын хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүн
  • 2024.12.25 09:12
  • 7

Үйл ажиллагааны стратегийн зорилго, зорилт, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүн

1.МУ-ын Хил хамгаалалтын дүрмийг шинэчилэн батлуулж, мөрдөн ажлуулж бна. МУ-ын төрөөс хилийн талаар баримтлах бодлогыг шинэчилэх ажлыг эхлүүлээд байна.

2. Монгол Улсын хилийн хэсгээр хил зөрчсөн 21 удаагийн 25 хүн, хилийн дэглэмийн 32, хил орчмын дэглэмийн 258 удаагийн зөрчлийг илрүүлж, хилийн асуудлаар байгуулсан олон улсын гэрээ, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэлээ. Хил хамгаалалтын үр дүн өмнөх оны мөн үетэй харьцуулахад хилийн зөрчил 2.0 дахин, хилийн дэглэмийн зөрчил 2.1 дахин, хил орчмын дэглэмийн зөрчил 29.7 хувиар буурч, илрүүлэлт 96.1, шийдвэрлэлт 98.7 хувьтай байна.

3. Улсын хилээр 153 орны зургаан сая зорчигч, 78 орны дөрвөн сая 300 мянган тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлж, улсын хил нэвтрэх эрхийн баримт бичиггүй 13, бусдын баримт бичиг ашигласан дөрөв, бусдын нэрээр бичиг баримт гаргуулсан зургаа, улсын хил нэвтрэх баримт бичгийн хуурмаглал үйлдсэн долоо, нийт 30 хилийн зөрчлийг илрүүлэн шийдвэрлэлээ.

4.Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангах, хилийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Дохиолол хамгаалалтын системийг нэвтрүүлж, нисгэгчгүй нисэх хэрэгсэлийг хил хамгаалалтад бүрэн ашиглаж байна.

5.Хилийн тодорхой хэсэгт радио релейний шугамыг суурилуулж, хилийн хэсэгт техник технологи нэвтрүүлэх дэд бүтцийг бий болгох эхлэлийг тавьлаа

6.Хил хамгаалах байгууллагын хэмжээнд 23 удаагийн цугларалт, сургалтад 2647 алба хаагчийг, Дотоод хэргийн их сургуульд тасаг, албаны дарга  бэлтгэх сургалтад 153 алба хаагчийг хамрууллаа. 

Энхийг дэмжих ажиллагаанд 2006-2024 хүртэл 639 алба хаагч үүрэг гүйцэтгэсэн

Цэрэгжлийн спорт, нийтийн биеийн тамирын ажлын хүрээнд 2024 онд нийт 250 тэмцээнээс 330 багц медалийг хүртсэн ажилттай байна.

Гэрээт хилчдээр улсын хилийг хамгаалж, нөхөн хангалт 48 хувьтай байна.