News :
About us » GABP
Товч танилцуулга

Монгол Улсын Хил хамгаалах ерөнхий газар нь Засгийн газрын Тохируулагч агентлагын статустайгаар  Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулж, Монгол Улсын Хилийн тухай хуулиар хүлээсэн  чиг үүргээ хэрэгжүүлдэг.

Хил хамгаалах ерөнхий газар нь Монгол Улсын Хилийн тухай хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал, Төрөөс хилийн талаар баримтлах бодлого зэрэг баримт бичгийг удирдлага болгон 1962 оны Монгол-Хятадын хилийн гэрээ, 2011 оны Монгол-Хятадын хилийн дэглэмийн гэрээ, 1958, 1976 Монгол-Оросын хилийн гэрээ, 2006 оны Монгол-Оросын хилийн дэглэмийн гэрээ, хилийн асуудлаар байгуулсан хэлэлцээр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан “Монгол Улсын Хил хамгаалалтын дүрэм”, “Улсын хил хамгаалалтад иргэдийг оролцуулах журам”, бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлдэг.

Хил хамгаалах ерөнхий газар нь Монгол улсын хилийн хамгаалалтыг хилийн болон шалган нэвтрүүлэх отряд, түүний харъяа застав, хангалт үйлчилгээний ангиудын хүч хэрэгслээр төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагууд, хууль хүчний байгууллагуудтай хамтран ажиллаж, хил орчмын нутаг дэвсгэрт оршин суугаа ард иргэдийн туслалцаанд түшиглэн зохион байгуулдаг.

Улсын хил хамгаалах байгууллага нь үйл ажиллагаагаа хэвийн явуулахад шаардлагатай штаб, тагнуул, зэвсэглэл, инженер техник, ар тал, хэрэг бүртгэлт, эмнэлэг, хангалт үйлчилгээ, соёл урлаг, спорт, боловсрол, эрдэм шинжилгээний болон шаардлагатай бусад нэгжтэй.

06.27.2012 | Count : 3985
Other