News :
Tender, Finance & Reports » Human resource
Хүний нөөц

Хил хамгаалах байгууллагын хөгжлийн стратегид хүний нөөцийн хөгжлийг тусгаж, ХХЕГ-ын даргын 2010 оны А/25 дугаар тушаалаар Монгол  Улсын “Үндсэн хууль”,  “Төрийн албаны тухай хууль” болон бусад хууль тогтоомж, эрх зүйн актыг удирдлага болгон Хил хамгаалах байгууллагын ”Хүний нөөцийн дүрэм”-ийг боловсруулан батлуулж, дүрмийн 1.4-д “Хүний нөөцийг сонгох, сургах, мэргэшүүлэх, томилох, дэвшүүлэх, үнэлэх, шагнах, хариуцлага хүлээлгэх үйл ажиллагаанд хуулийг  дээдэлсэн, шударга,  ёс зүйтэй, ил тод нээлттэй, авилгаас ангид байх зарчмыг баримтлан хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх, боловсон хүчний хэрэгцээг тодорхойлох, судлах, сонгож бэлтгэх, оновчтой байршуулах, сурган дадлагажуулах, тэднийг төлөвшүүлэх, хөгжүүлэх, эрх ашгийг хамгаалах цогц харилцааг нээлттэй болгосон.

Хил хамгаалах байгууллагын хүний нөөцийн удирдлагын ил тод, нээлттэй байдлыг хангах зорилгоор ХХЕГ-ын даргын 2010 оны А/25 тоот тушаалаар баталсан ”Хүний нөөцийн дүрэм”-д Хил хамгаалах байгууллагын удирдлага, зохион байгуулалт гэсэн тусгай бүлгийг оруулж,  дүрмийн 2.3-д “Хил хамгаалах байгууллагын чиг үүрэг, зорилгыг биелүүлэхэд албан хаагчдын мэдлэг, авъяас чадварыг үр ашигтай, бүрэн дүүрэн ашиглах явдлыг хангах нь хүний нөөцийн удирдлагын үндсэн үүрэг, мөн “Хил хамгаалах байгууллагын хүний нөөцийн удирдлагын үр ашгийн шалгуур нь хөдөлмөрийн бүтээмж, хууль тогтоомжийн хэрэгжилт, ажилтнуудын сэтгэл ханамжийн байдал, ажил таслалт, хөдөлмөрийн маргаан, гомдол гаргасан байдал, боловсон хүчний тогтвор суурьшил, улсын хил хамгаалалтын эцсийн үр дүнгээр хэмжигдэнэ” гэж заасан зэргээр хүний нөөцийн удирдлагын ил тод, нээлттэй байдлыг ханган ажиллаж байна.

Хил хамгаалах веб сайт, “Эх орны манаа” сониноор бие бүрэлдэхүүнээс хүний нөөцийн чиглэлээр гарсан санал, хүсэлтийг хүлээн авч, “Асуувал хариулъя”, “Хүний нөөцийн хөгжил” зэрэг буланд сонин, сэтгүүлээр дамжуулан эрх зүйн зөвлөгөө, асуултад хариулт өгч, жилд 2-3 удаа Хил хамгаалах байгууллагын хүний хүний нөөцийн бодлогын хэрэгжилт сэдвээр нээллтэй мэдээлэл гаргаж байна.

Хил хамгаалах байгууллагын “Хүний нөөцийн дүрэм”, “Ажил дүгнэх журам”, “Шагналын журам”, “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг хамт олны саналыг тусгаж боловсруулж, албаны үйл ажиллагаанд албан хаагчдын санал, бодлыг тусгах зорилгоор албан хаагчдын бие даан судалсан судалгааны ажил, эссэ, санал шүүмжлэл зэрэг өгүүлэл, нийтлэлийг сонин, сэтгүүлд чөлөөтэй нийтлүүлж, албаны үйл ажиллагаанд албан хаагчдын оролцох боломжийг бүрдүүлэх зорилго тавин ажиллаж байна.

Хил хамгаалах байгууллагын өмнө тавигдсан зорилтыг амжилттай хэрэгжүүлэх, албан хаагчдаас хуульд заасан эрх, үүргээ биелүүлэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор ХХЕГ-ын даргын 2011 оны А/12 дугаар тушаалаар баталсан “Ёс зүйн дүрэм”, Монгол Улсын “Төрийн албан хаагчийн эрхэмлэх есөн зүйл”  2012 онд Төрийн албанаас дэвшүүлсэн “Төрийн удирдах албан тушаалтны манлайлал”-ын жил болгон зарласантай холбогдуулан манлайллыг хангаж, байгууллагын соёл, төрийн албан хаагчийн ёс зүйг бүрдүүлэн ажиллаж байна. Жил бүр хилийн анги, салбарын бие бүрэлдэхүүнээс Хил хамгаалах байгууллагын удирдлагаас авч, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар сэтгэл ханамжийн судалгаа авч, дүнг ил тод нээлттэйгээр “Эх орны манаа” сонинд нийтлэн бие бүрэлдэхүүнд хүргэж, шаардлагатай арга хэмжээг тухай бүр нь авч хэрэгжүүлж,  байна.

Албан хаагчдийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх үйл ажиллагааг үнэн зөв шударгаар дүгнэх зорилгоор ХХЕГ-ын даргын 2012 оны А/06 дугаар тушаалаар “Ажил дүгнэх журам”, 2012 оны А/12 дүгээр тушаалаар Хил хамгаалах байгууллагын “Шагналын журам”, 2011 оны А/07 дугаар тушаалаар “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг тус тус шинэчлэн боловсруулж, мөрдөн ажиллаж байна.

 

06.27.2012 | Count : 2533
Other