News :
National border of Mongolia » National Border
Монгол Улсын хил

Монгол Улсын хилийн тухай

      Монгол Улсын нутаг дэвсгэрийн хязгаарыг газрын гадаргуу, усны мандал дээр хил залгаа улсын нутаг дэвсгэрийн хязгаараас зааглаж, Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойлж, тогтоосон шугамыг Монгол Улсын "хил"  гэнэ.

            Уг шугамаас эгц дээш агаарын, мөн шугамаас эгц доош газрын хэвлийн хил байна. Улсын хил халдашгүй дархан байна гэж тодорхойлсон.
            Агаар мандалын дээд хязгаарыг газрын хөрснөөс дээш 60-150 км гэж үздэг. Газрын хэвлий нь түүний өнгөн хөрсний мандал буюу халуун лав, цааш нь цөм буюу төв хүртэл үргэлжлэнэ.

 

Улсын хилийн дэглэм

     Улсын хилийн дэглэмийн зорилго нь хил залгаа улстай байгуулсан гэрээг үндэслэн улсын хилийг тодорхой байлгах, хилийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа болон мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх, хилийн асуудалтай холбогдсон бусад үйл ажиллагааг зохицуулахад оршино.

 

Хилийн зурвас

      Улсын хилийн бүсэд хилийн дэглэмийг сахиулах, улсын хил хамгаалалт, шалган нэвтрүүлэх албаны зориулалттай хилийн инженер, техникийн байгууламж барих зорилгоор улсын хилийн шугамаас дотогш 15 км-ээс илүүгүйгээр Улсын хил хамгаалах байгууллагаас тогтоосон нутаг дэвсгэрийн улсын хилийн зурвас гэнэ.

 

Хилийн бүс

       Улсын хил хамгаалах, хилийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тусгай журам тогтоосон нутаг дэвсгэрийг хилийн бүс гэнэ. Түүний өргөнийг улсын хилийн шугамаас дотогш 100 км-ээр тогтооно.

 

Хил орчмын нутаг дэвсгэр

Хил залгаа улстай хиллэж байгаа сумын нутаг дэвсгэрийг хил орчмын нутаг дэвсгэр гэнэ.

06.27.2012 | Count : 2711
Other