News :
National border of Mongolia » Border History
Монгол Улсын хил бүрэлдэн тогтсон түүх

Хүннү, Хан улсын хооронд МЭӨ 198 онд анх удаа Цагаан хэрмээр хилээ тогтоож, гэрээ байгуулсан тухай  эх сурвалж бичгүүдэд тэмдэглэгдэн үлдсэн байдаг.

Өмнөд хил үүсэн тогтсон нь:

Монгол–Хятадын улсын хил нь 1695–1850 онд орон нутгийн хэмжээнд Ар, Өвөр Монголын эртний аймаг, хошуудын бэлчээр нутгийн хуваариар үүсэн тогтоогдож, овоо тэмдгүүдээр тэмдэглэгдсэн байдаг.

  • 1962.12.26-ны өдөр “БНМАУ ба БНХАУ-ын хилийн Гэрээ байгуулагдсан.
  • Хилийн Гэрээний дагуу 1962-1964 онд улсын хилийг газар дээр нь тогтоон тэмдэглэсэн..
  • 1982-1984 онд нэг дэх удаагаа хамтран шалгасан.
  • 2000-2005 онд хоёр  дах удаагийн хамтарсан шалгалт явагдсан.
  • 1975.10.09-нд Хилийн Гэрээ”-г НҮБ-д бүртгүүлсэн.

 

Умард хил үүсэн тогтсон нь:

            Монгол–Оросын улсын хил нь Монгол Улс, Манж Чин улсад дагаар орсоны дараа Хаант Орос улс, Манж Чин улсын хооронд байгуулсан

  • 1727.08.20-ны “Буурын гэрээ”,
  • 1727.08.21-ний өдрийн “Хиагтын гэрээ”,
  • 1864.09.25-ны өдрийн “Тарвагатайн протокол”-оор анх үүсэн тогтоогдсон.

            БНМАУ–ЗСБНХУ-ын хооронд 1958 онд /Тывагийн хэсэг/, 1976 онд /Буриад, Алтайн хэсэг/  хилийн Гэрээ байгуулсан.

  • 1959-1960 онд Тувагийн хэсэгт улсын хилийг газар дээр нь тогтоон тэмдэглэсэн.
  • 1978-1979 онд Буриад, Алтайн хэсэгт улсын хилийг газар дээр нь тогтоон тэмдэглэсэн.

1987-1995 онд Монгол-Оросын улсын хилийн нэг дэх удаагийн хамтарсан шалгалт явагдсан.

06.27.2012 | Count : 2932
Other