News :
Organizations » Улсын Хилийн Музей
Улсын Хилийн Музей

МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны 1978 оны05 дугаар сарын 03-ны өдрийн 145 дугаар тогтоолын 9 дүгээр зүйлд “Улсын хилийн музей” байгуулахаар заасан байна. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэх асуудлыг НАХЯ-ны коллегийн 1979 оны 04 дүгээр сарын 04-ний хурлаар хэлэлцэж музейг “НАХЯ-нымузей” гэж нэрлэж музейг НАХЯ-ны барилгын 0119 дүгээр ангиар бариулан 1983 оны 9 дүгээр сард тэмдэглэсэн.

Хилийн цэргийн 50 жилийн ойн өмнө ашиглалтанд авч музей байгуудах бэлтгэл ажлыг  хангах тасгийг байгуулж ажиллуулан бэлтгэлийг хангуулан музей байгуулж 1983 оны 07 дугаар сарын 16-ний өдөр нээж олон түмэнд үйлчилж эхэлжээ. 1990 онд НАХЯ-ыг татан буулгаж түүний бүрэлдхүүнд байсан ТЕГ, ЦЕГ, ХХЕГ, ШШБЕГ, Улсын архивын газар зэрэг албад бие даасан  байгууллагууд болсон учир музей үйл ажиллагаагаа түр зуур зогсоож 1992 оны 07 дугаар сарын 16-наас эхлэн “Улсын хилийн музей” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулах болсон байна. 1997 оны 9 дүгээр сард төрийн өмчийн хорооны шийдвэрээр музейн барилгыг дуудлагын худалдаанд оруулан худалдсан учир Хилийн цэргийн удирдах газрын даргын 1998 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 174 тоот тушаалаар одоогийн байранд шинэчлэн байгуулж 1998 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр нээсэн байна.

Музей Монгол улсын хил бүрэлдэн тогтсон түүхэн үйл явдлыг харуулсан Монгол улсын хилийн хамгаалалтын түүхэн уламжлалыг тусгасан хоёр танхимтай бөгөөд танхимуудад музейн нийт сан хөмрөгийн 60 гаруй хувийг дэлгэн үзүүлж байна.Музейн үзмэрт тус улсын нутагт оршин тогтнож байсан эртний улсууд, 1227 оны үеийн Их Монгол улсын хил хязгаарыг харуулсны гадна одоогийн Монгол Улсын хил бүрэлдэн тогтсон үйл явдлыг түүхчилэн харуулсан болно. Мөн Монгол Улсын  хилийн эртний харуул хамгаалалтын уламжлал,орчин үеийн хил хамгаалалт үүсч хөгжсөн түүхэн явцыг музейн үзмэрт тусгасан байна. Тус музейд эх орныхоо дархан хилийн хамгаалалтанд гавъяа байгуулсан хувь хүмүүс,хилийн хамт олон,Монгол Улсын баатар болон гавъяат цолтны эдэлж хэрэглэж байсан дүрэмт хувцас,буу зэвсэг,эд баялагын зүйлүүдээс гадна уран хатгамал,уран зураг,дахин давтагдашгүй ховор нандин түүхэн зургуудыг дэлгэн үзүүлж байна.  

06.30.2012 | Count : 2064
Other