News :
For our customers » Permission, Request and other services
Хилийн бүс, зурваст нэвтрэх зөвшөөрөл

 

Хилийн бүс, зурваст нэвтрэх зөвшөөрлийг хүссэн иргэн, албан байгууллага, аж   ахуйн нэгж  байгууллага  дараах  материалыг  бүрдүүлсэн  байна. 

а. Иргэн:

  • Хилийн бүс, зурваст нэвтрэх зорилго, хугацаа, замнал зэргийг тусгасан хүсэлт өргөдөл;
  • Хувь хүмүүсийн нэрсийн жагсаалт, баримт бичгийн хуулбар;
  • Гадаадын иргэдийн хувьд зохих ангиллын виз бүхий гадаад паспорт /хуулбар/;
  • Тээврийн хэрэгслийн техникийн гэрчилгээний хуулбар.

 

б. Аж   ахуйн  нэгж  байгууллага:

  • Хилийн бүс, зурваст нэвтрэх зорилго, хугацаа, замнал зэргийг тусгасан албан  тоот;
  • Байгууллагын гэрчилгээ  болон хуулбар;
  • Ашигт малтмалын газрын кадастрын албанаас олгосон ашигт малтмалын хайгуул, судалгаа, олборлолт хийх лиценз;
  • Хилийн бүс зурваст үйл ажиллагаа явуулах район, явах замнал, байрлах газар зэргийг оруулсан  байр зүйн зураг /Масштаб 1:100.000/;
  • Бүлгийн ахлагч болон ажиллах хүмүүсийн нэрсийн жагсаалт, баримт  бичгийн  хуулбар;
  • Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар; 
  • Ажил  үйлдвэрлэл эрхлэгч нь гадаадын иргэн бол Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын  зөвшөөрөл;
  • Ажил үйлдвэрлэл явуулахад  нисдэг тэрэг ашиглах шаардлага гарсан тохиолдолд Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах цэргийн  газраас  өгсөн  зөвшөөрөл;
  • Аж ахуй нэгж байгууллага нь ан агнуур, загасчлах зорилгоор явж байгаа тохиолдолд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас авсан тусгай зөвшөөрөл;
  • Иргэд, аж ахуй нэгж байгууллагаас хилийн бүс,  зурваст ажил үйлдвэрлэл явуулсан зөвшөөрлөө сунгуулахдаа хугацаа дууссан зөвшөөрөл, хүн техникийн нэмэлт өөрчлөлтийг хавсаргасан байна.

 

в. Аялал жуулчлалын байгууллага:

  • Зөвшөөрөл хүссэн  албан тоот;
  • Байгууллагын аялал жуулчлалын үйл ажиллагаа  явуулах  эрхийн гэрчилгээний   хуулбар;
  • Жуулчдыг хариуцан авч явах хүн, нийт хүмүүсийн тоо, баримт бичгийн баталгаажсан  хуулбар;
  • Хилийн бүс, зурваст аялал жуулчлалаар явах замнал, байрлах газар  зэргийг оруулсан  Байр зүйн зураг, /Масштаб 1:100.000/
  •  Аяллын  тээврийн хэрэгслийн тоо, гэрчилгээний  хуулбар;
  • Жуулчид нь ан агнуур, загасчлах зорилгоор явж байгаа тохиолдолд  Байгаль  орчин, аялал жуулчлалын яамнаас  авсан тусгай зөвшөөрөлтэй байх.

 

Харилцах утас: (976)-51-266788

 

 

06.30.2012 | Count : 1782
Other