Мэдээ :
Хуанли
Ил тод байдал » Авлигын эсрэг үйл ажиллагаа
2018 оны төлөвлөгөө

ХИЛ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГЫН АВЛИГЫН ЭСРЭГ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2018 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

 

д/д

Хэрэгжүүлэх арга хэмжээ

Арга хэмжээний шалгуур үзүүлэлт

Хүрэх үр дүн

Төсөв, зардал

/иян.төг/

Хугацаа

Хариуцах нэгж, албан тушаалтны нэр

1

Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөг байгууллагын цахим хуудсанд байршуулан олон нийтэд сурталчлах

-Төлөвлөгөөнд хэрэгжих боломжтой, бодитой арга хэмжээнүүдийг тусгасан байх

Төлөвлөгөөг цахим хуудсанд байршуулан сурталчилсан байна.

Авлигын эсрэг хууль тогтоомжоор төрийн байгууллагад хүлээлгэсэн үүрэг хэрэгжсэн байна. Иргэд, алба хаагчид мэдээлэлтэй болсон байна

Зардал шаардахгүй

II-III сар

Тамгын хэлтэс

2

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, ХХЕГ-ын авлигын эсрэг үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөний хэрэгжилт, тайланг АТГ-т хүргэх

Хугацаанд нь үнэн, бодит  тайлан мэдээг хүргүүлсэн байх

Төлөвлөсөн арга хэмжээ бодитой хэрэгжсэн байна

Зардал шаардахгүй

XII сар

3

Авлига  хүнд сурталгүй ажиллах талаар алба хаагчид болон олон нийтэд мэдээлэл хийх, авлигын эсрэг гаргасан санал санаачилгыг дэмжих, алба хаагчдын шударга байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулах

-ХХЕГ, хилийн отряд /анги/, тусгай салбарын бие бүрэлдэхүүнд хандаж яриа таниулга хийсэн байх

-Уриалга гаргах, мэдэгдэл хийх зэрэг санал санаачилгыг дэмжих

-Сургалт, хэлэлцүүлэг, зохион байгуулах, зөвлөмж гаргах

-Албан үүргээ шударгаар гүйцэтгэх эрмэлзлийн талаар алба хаагч, олон нийт мэдээлэлтэй болж, иргэдийн итгэл нэмэгдэнэ.

-Албан хаагчид үүргээ шударгаар гүйцэтгэх хүсэл эрмэлзэл нэмэгдэнэ

Зардал шаардахгүй

I-XI сар

ХХЕГ-ын удирдлага,

Хилийн отряд /анги/, тусгай салбарын захирагч нар

4

Бие бүрэлдэхүүний онол, эрх зүйн сургалтын хөтөлбөрт Авлигын эсрэг хууль тогтоомжийн холбогдох заалтуудыг тусган, сургалт мэдээлэл, яриа таниулга хийх

Авлигын эсрэг хууль тогтоомжоор сургалт явуулсан, мэдээлэл, яриа таниулга хийсэн байх

Алба хаагчдын зүгээс хууль тогтоомжийг судалж мэдсэн, үйл ажиллагаандаа мөрдөж хэвшсэн байна

Зардал шаардахгүй

I-XII сар

Тамгын хэлтэс,

 

Хүний нөөцийн хэлтэс

 

Хилийн отряд /анги/, тусгай салбарын захирагч нар

5

Ажлын байрны тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолоор баталсан “Ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт боловсруулах заавар”-ын дагуу боловсруулж, шаардлага хангасан албан тушаалтныг томилох, дэвшүүлэх

Ажлын байрны тодорхойлолтыг байгууллагын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх шаардлагатай нийцүүлэн ажлын байрны шинжилгээ, үнэлгээний үр дүнд тулгуурлан боловсруулах

 

Ажлын байранд шаардлага хангасан албан тушаалтан томилогдож, ажлын бүтээмж нэмэгдсэн байна

Зардал шаардахгүй

III сар

 

6

ХАСХОМ-ийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан гарын авлагыг хилийн отряд /анги/, тусгай салбаруудад хүргэх

Мэдүүлэг гаргагч нарт ойлгомжтой, хүртээмжтэй байх

Хууль тогтоомжийг судалж, үйл ажиллагаандаа мөрдөх нөхцөл бүрдэнэ

Зардал шаардахгүй

II-III сар

7

Хилийн отряд /анги/-ийн Эрх бүхий албан тушаалтнуудад цахим сургалт зохион байгуулах

-Сургалтыг батлагдсан хөтөлбөр төлөвлөгөөний дагуу явуулсан байх

-АТГ-ын ажилтныг оролцуулах

Эрх бүхий албан тушаалтнууд хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, албан хаагчдад тайлбарлан ойлгуулах чадвар эзэмшсэн байна

Зардал шаардахгүй

V, XII сар

8

Авлигад өртөх эрсдэлтэй ажил, албан тушаал, үйлчилгээг тодорхойлох, эрсдлийг хянах, авлига гарах нөхцлийг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх

Хүнд суртал чирэгдлийг багасгах, сөрөг үзэгдлийг хаах, үйл ажиллагаа нь хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг хянах, сэлгүүлэн ажиллуулах, захиргааны хариуцлагын тогтолцоог үр дүнтэй ашиглах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх

Авлига, ашиг сонирхлын зөрчил гарахаас урьдчилан сэргийлнэ

Зардал шаардахгүй

I-XII сар

ХХЕГ-ын удирдлага, Тамгын хэлтэс,

Хилийн отряд /анги/, тусгай салбарын захирагч нар

9

Байгууллагын дотоодод чиглэсэн, албан хаагчдын эрх ашгийг хөндсөн, хэм хэмжээ тогтоосон баримт бичгийн төслийг боловсруулахдаа ХХЕГ-ын газар, хэлтэс, хилийн отряд /анги/, тусгай салбарын саналыг тусгах

-Эрх бүхий албан тушаалтнаас гаргаж буй шийдвэрийн ил тод, нээлттэй байдлыг хангах нөхцөл, боломжийг бүрдүүлсэн байх

-Үйл ажиллагаандаа дагаж мөрдөж буй хууль тогтоомж, дүрэм, журам, зааврын нээлттэй байдлыг хангасан байх

-Үйлчлүүлэгчээс авч буй төлбөр хураамжийн талаарх мэдээллийг нээлттэй байлгах

Байгууллагын ил тод байдал хангагдаж, Авлигын эсрэг хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, “Ил тод байдлын шалгуур үзүүлэлтийг хангах тухай” Засгийн газрын тогтоолын холбогдох заалтууд хэрэгжсэн байна

Зардал шаардахгүй

I-XII сар

Газар, хэлтэс, албадын дарга нар

10

Гадагш чиглэсэн, нийтээр дагаж мөрдөх хэм  хэмжээ тогтоосон шийдвэрийг байгууллагын цахим хуудсанд байршуулж, олон нийтэд хүргэх

Зардал шаардахгүй

Газар, хэлтэс, албадын дарга нар,

 

Тамгын хэлтэс

11

Хил хамгаалах байгууллагаас олгож буй зөвшөөрөл, лавлагаа авахад  шаардлагатай  материалыг цахим хуудас, мэдээллийн самбарт байршуулж, иргэдэд шуурхай үйлчлэх

-Цахим хуудасны мэдээллийг тухай бүр шинэчилсэн байх

-Нууцад хамаарахаас бусад мэдээллийг нээлттэй байлгах

Байгууллагын ил тод байдал хангагдана

Зардал шаардахгүй

I-XII сар

Тамгын хэлтэс Холбоо мэдээлэл, технологийн хэлтэс

12

Хил хамгаалах байгууллага, хилчдийн үйл ажиллагааг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилах, иргэдэд чиглэсэн эрх зүйн сурталчилгааг төлөвлөн хэрэгжүүлэх

Хил хамгаалах байгууллагын үйл ажиллагааг олон нийтийн радио, телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилах,

Иргэдийн мэдээлэл авах эрхийг хангах, байгууллагын нээлттэй ил тод байдлын зарчмыг баримтлах

-Төрийн үйлчилгээний чанар сайжирч, хүнд суртал чирэгдэл багасна

-Байгууллагын нэр хүнд дээшилнэ

I-XII сар

Сэтгэл зүй мэдээлэл, соёл сурталчилгааны хэлтэс

Тамгын хэлтэс

13

Хил хамгаалах байгууллагын үйл ажиллагаатай хүүхэд залуучуудыг танилцуулах

Хүүхэд залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх, Хил хамгаалах алба, хилийн түүх, хилийн тухай хууль тогтоомж, тус байгууллагаас үзүүлж буй үйлчилгээг сурталчилахад чиглэсэн байх

Хил хамгаалах  үйл ажиллагааны талаар мэдлэг олгоно

Зардал шаардахгүй

I-XII сар

Хилийн отряд /анги/, тусгай салбарын захирагч нар, Улсын хилийн музей

14

2017 оны санхүүгийн үйл ажиллагаанд Үндэсний аудитын газраар тайлангийн аудит хийлгэж нууцад хамааралгүй дүгнэлт, зөвлөмжийг нийтэд мэдээлэх

Байгууллагын төсвийн нууцын зэрэглэлд хамаарахгүй аудитын дүгнэлт, ерөнхий мэдээллийг байгууллагын цахим хуудсанд байрлуулах

Төсвийн тухай хууль хэрэгжинэ.

Зардал шаардахгүй

II-III сар

Санхүүгийн хэлтэс

15

Төсвийн ерөнхийлөн захирагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн яамны төрийн сангийн газарт төсвийн гүйцэтгэл, биелэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулах

Сар бүр тайлан мэдээг танилцуулсан байх

I-XII сар

16

Хил хамгаалах байгууллагын цэргийн алба хаагчдын нормын хувцас, хэрэглэлийг бэлтгэх үйл ажиллагааг холбогдох хууль, тогтоомж, тушаалын дагуу зохион байгуулж, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, худалдан авсан бараа, ажил үйлчилгээний тайлан, аудитын тайлан, дүгнэлт, бусад хяналт шалгалтын дүнг бие бүрэлдэхүүнд мэдээлэх, нууцад хамаарахгүй мэдээллийг байгууллагын цахим хуудсанд байршуулах

Мэдээллийг цаг тухайд нь байрлуулж шинэчлэх

 

Хууль тогтоомж хэрэгжиж, шударга байдал хангагдана.

Урсгал зардлаас

I-XII сар

Төлөвлөлт хангалтын хэлтэс

17

Тендерийг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах

Тендерийг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулсан байх

18

 

Тендерийн үнэлгээний хороонд Хууль зүй, дотоод хэргийн яам, мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулах

-Хөндлөнгийн төлөөллийг оролцуулах тушаал гаргасан байх

-Хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлсэн байх

I-III сар

19

Тендерийн үнэлгээний хорооны комиссын гишүүд, өмч хамгаалах байнгын зөвлөлийн гишүүдээр ашиг сонирхлын зөрчилгүй эсэхээ илэрхийлсэн мэдэгдэл гаргуулах

Хуульд заасны дагуу мэдэгдлийг тухай бүр авсан байх

Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлж ажилласан байна

Зардал шаардахгүй

I-XII сар

Төлөвлөлт хангалтын хэлтэс ЭБАТ-ууд

20

Ёс зүйн дүрмийн хэрэгжилтэд хяналт тавих, зөрчлөөс сэргийлэх, зөрчлийг бүртгэх,  хянан шалгах, шийдвэрлэх ажиллагааг идэвхижүүлэх

-Ухуулга, сурталчилгаа, мэдээллийн ажлыг зохион байгуулсан байх

-Алба хаагчдын ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээнд холбогдох заалтыг тусган хэрэгжүүлж, үр дүнг тооцсон байх

Хамт олны дунд ёс зүйтэй, эерэг уур амьсгал бүрдсэн байна

Зардал шаардахгүй

I-XII сар

Сэтгэл зүй мэдээлэл, соёл сурталчилгааны хэлтэс

 

Ёс зүйн хороо

 

21

Иргэн, байгууллагаас ирсэн өргөдөл, гомдол, хүсэлт, мэдээллийг хүлээн авч, хянан шийдвэрлэх

-Хууль тогтоомжид нийцсэн, тэгш шударга, шуурхай байх зарчмыг баримталсан байх

-Өргөдөл гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэн хариу өгсөн байх

 

Иргэдийн эрх, ашиг хамгаалагдана

 

Зардал шаардахгүй

I-XII сар

Удирдлага, Тамгын хэлтэс,

Хилийн отряд /анги/, тусгай салбарын захирагч нар

22

Шаардлагатай тохиолдолд гомдол, мэдээллийн мөрөөр албаны шалгалт явуулах, тайлан мэдээг тогтоосон хугацаанд холбогдох байгууллагуудад хүргүүлэх

23

Хил хамгаалах байгууллагын хүний нөөцийн дүрэм, холбогдох журмууд, хүний нөөцийн бодлогыг байгууллагын цахим хуудсанд байршуулах, тухай бүр шинэчлэх

Холбогдох мэдээллийг цахим хуудсанд байршуулан, тухай бүр шинэчилсэн байх

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зардал шаардахгүй

 

 

 

 

 

 

 

 

 

I-XII сар

 

 

 

 

 

 

ХХЕГ, хилийн отряд /анги/, тусгай салбарын удирдлага,

 

Хүний нөөцийн хэлтэс

24

Албан тушаалтныг дэвшүүлэх, нөөцөд авах, шилжүүлэн томилох, суралцуулах асуудлын ил тод байдлыг хангах, Хил хамгаалах байгууллагад шаардлагатай тусгай мэргэжлийн болон сул орон тоонд хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонгон шалгаруулалт явуулах, Засгийн газраас баталсан бүтэц, орон тооны хязгаарт багтаан томилгоо хийх

Хууль тогтоомжид нийцсэн байх, тэгш шударга үйлчлэх зарчмыг баримтлах, дэвшүүлэх, нөөцөд авах, шилжүүлэн томилох, суралцуулах алба хаагчдын асуудлыг ХХЕГ-ын даргын зөвлөлийн болон Төрийн албаны салбар зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, шийдвэрлэсэн байх

-Хууль, тогтоомж хэрэгжсэн байна

 

-Хүний нөөцийн ил тод байдал хангагдсан байна

 

25

Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан байдлыг үндэслэн албан тушаалд томилж, хуулийн хэрэгжилтийг хангах

Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан дүгнэлтийг үндэслэн албан тушаалд томилсон байна

Хууль тогтоомж хэрэгжсэн байна

Тухай бүр

Хүний нөөцийн хэлтэс

26

Шилэн дансны болон мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хуулийг хэрэгжүүлж нууцад хамаарахгүй мэдээ мэдээллийг цахим хуудас болон мэдээллийн хэрэгслээр мэдээлэх, байршуулах

Холбогдох мэдээллийг цахим хуудсанд байршуулан, тухай бүр шинэчилсэн байх

Иргэний мэдээлэл авах эрх, ил тод нээлттэй байдал хангагдсан байна.

Зардал шаардахгүй

 

Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар

Санхүүгийн хэлтэс

27

Хил хамгаалах байгууллагын дотоод хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөө гарган, хэрэгжүүлэх, хилийн отряд /анги/, харьяа улсын үйлдвэрийн газар, ХХЕГ-ын санхүүгийн хэлтэс, Хөрөнгө оруулалт, барилга захиалагчийн албаны үйл ажиллагаанд  гүйцэтгэлийн дотоод аудитын шалгалт хийх

 

 

 

 

-Дотоод хяналт шалгалтыг төлөвлөгөөний дагуу тасралтгүй зохион байгуулсан байх

-Дүнг хамт олонд мэдээлсэн байх

 

 

 

Шударга, нээлттэй, ил тод байдал хангагдаж байгууллагын үйл ажиллагааны үр дүнд эерэг нөлөө үзүүлнэ

Урсгал зардлаас

I-XII сар

 

 

Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар

 

28

Хяналт шалгалт явуулсан дүнгийн тухай нотломж, илтгэх хуудсыг ХХЕГ-ын даргын зөвлөлд танилцуулж илэрсэн зөрчил дутагдлыг арилгах арга хэмжээ авах, дүнг бие бүрэлдэхүүнд мэдээлэх, сургалт зохион байгуулах

Тухай бүр

 

 

2018 оны 02 сарын 08 | Үзсэн : 186