Мэдээ :
Хуанли
Улсын хил » Монгол Улсын хилийн боомт
Монгол-Хятадын хилийн боомтуудын амралтын хуваарь

МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН ДОТООДЫН ХУУЛЬ ТОГТООМЖИД ЗААСАН ДАРААХ БАЯР, АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД МОНГОЛ, ХЯТАДЫН ХИЛИЙН АВТО ЗАМЫН БООМТУУД АМАРНА.

-     Шинэ жил – 01 дүгээр сарын 01-ний өдөр

-     Цагаан сар – шинийн 1, 2, 3 /Хятадын цагаан сар 02 дугаар сарын 08-10, Монголын цагаан сар 02 дугаар сарын 09-11/ -ны өдрүүд буюу 08-11-ний өдрүүд

-     Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр – 03 дугаар сарын 08-ны өдөр

-     Ханш нээх өдөр – 04 дүгээр сарын 04-ний өдөр

-     Олон улсын хөдөлмөрчдийн баяр – 05 дугаар сарын 01-ний өдөр

-     Хүүхдийн баяр – 06 дугаар сарын 01-ний өдөр

-     Луут завины баяр – 06 дугаар сарын 09-ний өдөр

-     Монгол Улсын Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр – 07 дугаар сарын 11-15-ны өдрүүд

-     Намрын баяр – 09 дүгээр сарын 15-ны өдөр

-     БНХАУ-ын Үндэсний баяр – 10 дугаар сарын 01-03-ны өдөр

-     Их эзэн Чингэс хааны өдөр – /өвлийн тэргүүн сарын шинийн 1/ 10 дугаар сарын 31-ний өдөр

-     Монгол Улсын Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр – 12 дугаар сарын 29-ний өдөр

 

БООМТЫН ХАМГААЛАЛТЫН ХЭЛТЭС

2016 оны 04 сарын 04 | Үзсэн : 4165