Хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын Олон улсын гэрээ, хэлэлцээр, Монгол Улсын хилийн тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Төрөөс хилийн талаар баримтлах бодлого, Бүсчилсэн хил хамгаалалт хөтөлбөрийг хэрэгжүүлж, хил хамгаалалтын эрх зүйн орчинг боловсронгуй болгох
Хилийн аюулгүй байдлыг хангаж, улсын хил хамгаалалтад техник технологийн ололт дэвшлийг түлхүү нэвтрүүлэн, хил хамгаалах үйл ажиллагааны бэлэн байдлыг дээшлүүлэх
Хил дамнасан гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, хилийн болон хил орчмын дэглэмийн зөрчилд хойшлуулшгүй ажиллагаа явуулах, шалгаж шийдвэрлэх тогтолцоог бий болгох