Мэдээ :
Хуанли
Бодлого, эрх зүй » Холбогдох журам, заавар
Хилийн аймгуудын Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэс, Хилийн цэргийг удирдах газрын харьяа хороо, ангийн харилцан ажиллах журам

 

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Хилийн аймгуудын Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэс, Хилийн цэргийг удирдах газрын харьяа хороо, ангийн хари

 

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Хилийн аймгуудын Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэс, Хилийн цэргийг удирдах газрын харьяа хороо, ангийн харилцан ажиллах журам/

 

 

2001 оны 3 дугаар сарын 06-ны өдөр                                                                                                    Улаанбаатар хот

 

 

Дугаар 71 



Монгол Улсын Засгийн газрын 2000 оны 139 дүгээр тогтоолын дагуу Хилийн цэргийг удирдах газрын харьяалал, бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөн болон аймгийн Засаг даргын Тамгын газарт Хууль зүйн хэлтэс шинээр байгуулагдсантай холбогдуулан ТУШААХ нь:


1. Хилийн аймгуудын Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэс, Хилийн цэргийг удирдах газрын харьяа хороо, ангийн харилцан ажиллах журмыг хавсралтын ёсоор баталсугай.


2. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, Хилийн цэргийг удирдах газрын дарга, хошууч генерал П.Сүндэв нарт даалгасугай.


САЙД                                            Ц.НЯМДОРЖ

2001 оны 03 сарын 06