Мэдээ :
Хуанли
Бодлого, эрх зүй » Холбогдох журам, заавар
Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн офицер, ахлагч нарт төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл олгох тухай

 

ЗЭВСЭГТ ХҮЧИН, ХИЛИЙН ЦЭРГИЙН ОФИЦЕР, АХЛАГЧ НАРТ ТӨРИЙН ТУСГАЙ АЛБА ХААСАН ХУГАЦААНЫ НЭМЭГДЭЛ ОЛГОХ ТУХАЙ

 

 

ЗЭВСЭГТ ХҮЧИН, ХИЛИЙН ЦЭРГИЙН ОФИЦЕР, АХЛАГЧ НАРТ ТӨРИЙН ТУСГАЙ АЛБА ХААСАН ХУГАЦААНЫ НЭМЭГДЭЛ ОЛГОХ ТУХАЙ

2000 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр                                                                                   Улаанбаатар хот

Дугаар 2

 


 

Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :


1."Зэвсэгт хүчин, хилийн цэргийн офицер, ахлагч нарт төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.


2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Ардын армийн генерал, офицер, улирагчдад удаан жил ажилласны нэмэгдэл олгох тухай” Сайд нарын Зөвлөлийн 1978 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 419 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.


Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ


Батлан хамгаалахын сайд Ш.ТҮВДЭНДОРЖ

 

 

 
Засгийн газрын 2000 оны 2 дугаар тогтоолын хавсралт 


ЗЭВСЭГТ ХҮЧИН, ХИЛИЙН ЦЭРГИЙН ОФИЦЕР, АХЛАГЧ НАРТ ТӨРИЙН ТУСГАЙ АЛБА ХААСАН ХУГАЦААНЫ НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ
 
1.Зэвсэгт хүчин, хилийн цэргийн офицер, ахлагч нарт  төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг  тухайн албан хаагчийн  албан тушаалын  сарын үндсэн цалингаас дор дурдсан хувиар бодож олгоно:
 
 
Төрийн тусгай алба хаасан хугацаа /жилээр/
Төрийн тусгай алба хаасан  хугацааны нэмэгдлийн хэмжээ /хувиар/
5-7
5
8-10
8
11-14
12
15-19
15
20-24
20
25-30
25
31 ба түүнээс дээш
30
 
2.Төрийн албанд ажилласан хугацааг тогтоох үндсэн баримт нь албан хаагчийн хувийн хэрэг байна.
 
3.Төрийн тусгай алба хаасан хугацаанд дараахь хугацааг оруулан тооцно:
 
а/төрийн тусгай албанд ажилласан;
б/төрийн тусгай албанд ажиллах хугацаандаа байгууллагын бодлогоор  дотоод, гадаадын академи, дээд, тусгай сургууль, мэргэжил дээшлүүлэх дамжаа, адьюнктур, магистрантур,  докторантурт суралцсан;
в/төрийн албанд ажиллах хугацаандаа жирэмсний, амаржсаны болон өвчний учир чөлөөтэй байсан.
 
4.Төрийн захиргааны байгууллагад  тушаалаар ажиллаж буй  офицер, ахлагч нар энэ журамд хамрагдана.
 
 
----оОо----
 
 

 

2000 оны 01 сарын 05