Мэдээ :
Хуанли
Бодлого, эрх зүй » Холбогдох журам, заавар
Хил хамгаалах байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх орох иргэнээс мэргэшлийн шалгалт авах журам батлах тухай

МОНГОЛ УЛС

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН

ТОГТООЛ

2010.01.26                                                     Дугаар 17                                    Улаанбаатар хот

Хил хамгаалах байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх орох иргэнээс мэргэшлийн шалгалт авах журам батлах тухай

            Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8, Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 63 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-ын 6-д заасныг баримталж, Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТОГТООХ НЬ:

 

1. “Хил хамгаалах байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх орох иргэнээс мэргэшлийн шалгалт авах журам”-ыг хавсралтаар баталсугай.

2.  Энэхүү журмыг чанд мөрдөж ажиллахыг Хил хамгаалах ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөл /Ц.Сэргэлэн/-д үүрэг болгосугай.

 

 

 

 

ДАРГА                                                           Д.ЗҮМБЭРЭЛЛХАМ

2013 оны 01 сарын 14