Мэдээ :
Хуанли
Бодлого, эрх зүй » Холбогдох журам, заавар
Хил хамгаалах байгууллагын “Ёс зүйн дүрэм”

ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН

ДАРГЫН ТУШААЛ

2011 оны  02 сарын 28 өдөр                     Дугаар      А/12                                          Улаан-Уул

 

Дүрэм батлах тухай

 

Монгол Улсын “Засгийн газрын Агентлагийн эрх зүйн байдлын тухай   хууль”-ийн 8 дугаар зүйлийн 3-ын 2, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоол, Хил хамгаалах ерөнхий газрын даргын зөвлөлийн 2011 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ НЬ:

 

1. Хил хамгаалах байгууллагын “Ёс зүйн дүрэм”-ийг хавсралтаар баталсугай.

2. Дүрмийг 2011 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс мөрдөж, хэрэгжилтэд хяналт тавьж, ажиллахыг Хил хамгаалах ерөнхий газрын Захиргааны удирдлага хариуцсан дэд дарга, хурандаа Б.Буянжавт үүрэг болгосугай.

3. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан 2008 оны А/15 дугаар тушаалыг хүчингүйд тооцсугай.

 

 

ДАРГА,

БРИГАДЫН ГЕНЕРАЛ                                         Ц.СЭРГЭЛЭН

2013 оны 01 сарын 14