Мэдээ :
Хуанли
Бодлого, эрх зүй » Холбогдох журам, заавар
ХИЛ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГЫН АВЛИГЫН ЭСРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2017 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

            2017.02.21                                                                                                                                         Улаанбаатар

д/д

Хэрэгжүүлэх арга хэмжээ

Арга хэмжээний шалгуур үзүүлэлт

Хүрэх үр дүн

 

1

Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөг байгууллагын цахим хуудсанд байршуулан олон нийтэд сурталчлах

-Төлөвлөгөөнд хэрэгжих боломжтой, бодитой арга хэмжээнүүдийг тусгасан байх

Төлөвлөгөөг цахим хуудсанд байршуулан сурталчилсан байна.

Авлигын эсрэг хууль тогтоомжоор төрийн байгууллагуудад хүлээлгэсэн үүрэг хэрэгжсэн байна. Иргэд, албан хаагчид мэдээлэлтэй болсон байна

 

2

Төлөвлөгөөний хэрэгжилт, тайланг АТГ-т хүргүүлэх

Хугацаанд нь үнэн, бодит  тайлан мэдээг хүргүүлсэн байх

Төлөвлөсөн арга хэмжээ бодитой хэрэгжсэн байна

 

3

Авлига  хүнд сурталгүй ажиллах талаар албан хаагчид болон олон нийтэд мэдэгдэл хийх, авлигын эсрэг гаргасан санал санаачилгыг дэмжих, албан хаагчдын шударга байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулах

-ХХЕГ, хилийн отряд /анги/-ийн бие бүрэлдэхүүнд хандаж яриа таниулга хийсэн байх

-Уриалга гаргах, мэдэгдэл хийх зэрэг санал санаачилгыг дэмжих

-Сургалт, хэлэлцүүлэг, зохион байгуулах, зөвлөмж гаргах

-Албан үүргээ шударгаар гүйцэтгэх эрмэлзлийн талаар алба хаагч, олон нийт мэдээлэлтэй болж, иргэдийн итгэл нэмэгдэнэ.

-Албан хаагчид үүргээ шударгаар гүйцэтгэх хүсэл эрмэлзэл нэмэгдэнэ

 

4

Бие бүрэлдэхүүний онол, эрх зүйн сургалтын хөтөлбөрт Авлигын эсрэг хууль тогтоомжийн холбогдох заалтуудыг тусган, сургалт мэдээлэл, яриа таниулга хийх

Авлигын эсрэг хууль тогтоомжоор сургалт явуулсан, мэдээлэл, яриа таниулга хийсэн байх

Албан хаагчдын зүгээс хууль тогтоомжийг судалж мэдсэн, үйл ажиллагаандаа мөрдөж хэвшсэн байна

 

5

Авлигын эсрэг хууль тогтоомжийг холбогдох заалтуудаар санамж боловсруулан, албан өрөө, тасалгаа, мэдээллийн самбар, үйлчилгээний цэгүүдэд байршуулах

 Холбогдох заалтуудыг шаардлагатай газруудад байршуулсан байх

 

Иргэдийн зүгээс хууль ёсны шаардлага тавих нөхцөл бүрдэнэ

 

 

6

Мэдүүлэг гаргагч нарт зориулсан гарын авлагыг мэдүүлэг гаргах үүрэг бүхий албан хаагчдын тоогоор хэвлүүлэн хүргэх

Мэдүүлэг гаргагч нарт ойлгомжтой, хүртээмжтэй байх

Хууль тогтоомжийг судалж, үйл ажиллагаандаа мөрдөх нөхцөл бүрдэнэ

 

7

Хилийн отряд /анги/-ийн Эрх бүхий албан тушаалтнуудад цахим сургалт зохион байгуулах

-Сургалтыг батлагдсан хөтөлбөр төлөвлөгөөний дагуу явуулсан байх

-АТГ-ын ажилтныг оролцуулах

Эрх бүхий албан тушаалтнууд хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, албан хаагчдад тайлбарлан ойлгуулах чадвар эзэмшсэн байна

 

8

Авлигад өртөх эрсдэлтэй ажил, албан тушаал, үйлчилгээг тодорхойлох, эрсдлийг хянах, авлига гарах нөхцөл боломжийг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх

Хүнд суртал чирэгдлийг багасгах, сөрөг үзэгдлийг хаах, үйл ажиллагаа нь хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг хянах, сэлгүүлэн ажиллуулах, захиргааны хариуцлагын тогтолцоог үр дүнтэй ашиглах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх

Авлига, ашиг сонирхлын зөрчил гарахаас урьдчилан сэргийлнэ

 

9

Хамтран ажиллаж буй байгууллагуудтай гэрээ байгуулахдаа ашиг сонирхлын зөрчил үүссэн тохиолдолд мэдэгдэл, тайлбар гаргуулж авах

Гэрээ бүрт холбогдох заалтуудыг тусгасан байна.

Хуулийн холбогдох заалт хэрэгжинэ

 

10

Байгууллагын дотоодод чиглэсэн, албан хаагчдын эрх ашгийг хөндсөн, хэм хэмжээ тогтоосон баримт бичгийн төслийг боловсруулахдаа ХХЕГ-ын газар, хэлтэс, хилийн отряд /анги/-ийн саналыг тусгах

-Эрх бүхий албан тушаалтнаас гаргаж буй шийдвэрийн ил тод, нээлттэй байдлыг хангах нөхцөл, боломжийг бүрдүүлсэн байх

-Үйл ажиллагаандаа дагаж мөрдөж буй хууль тогтоомж, дүрэм, журам, зааврын нээлттэй байдлыг хангасан байх

-Үйлчлүүлэгчээс авч буй төлбөр хураамжийн талаарх мэдээллийг нээлттэй байлгах

Байгууллагын ил тод байдал хангагдаж, Авлигын эсрэг хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, “Ил тод байдлын шалгуур үзүүлэлтийг хангах тухай” Засгийн газрын тогтоолын холбогдох заалтууд хэрэгжсэн байна

 

11

Гадагш чиглэсэн, нийтээр дагаж мөрдөх хэм  хэмжээ тогтоосон шийдвэрийн төслийг байгууллагын цахим хуудсанд байршуулах,  холбогдох байгууллагуудад албан бичгээр хүргүүлэх зэргээр  мэргэжлийн байгууллага, ТББ, эрдэмтэн судлаачид, иргэдийн саналыг тусгах

 

12

Хил хамгаалах байгууллагаас олгож буй зөвшөөрлийг авахад  бүрдүүлэх материалыг цахим хуудас, мэдээллийн самбарт байршуулах

-Цахим хуудасны мэдээллийг тухай бүр шинэчилсэн байх

-Нууцад хамаарахаас бусад мэдээллийг нээлттэй байлгах

Байгууллагын ил тод байдал хангагдана

 

13

Иргэдэд чиглэсэн эрх зүйн сурталчилгаа явуулах арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэх

Төлөвлөгөөг иргэдийн мэдээлэл авах эрхийг хангах, байгууллагын нээлттэй ил тод байдлын зарчмыг баримтлан боловсруулсан байх

-Төрийн үйлчилгээний чанар сайжирч, хүнд суртал чирэгдэл багасна

-Байгууллагын нэр хүнд дээшилнэ

 

14

Хил хамгаалах байгууллагын үйл ажиллагаатай хүүхэд залуучуудыг танилцуулах

Хүүхэд залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх, Хил хамгаалах алба, хилийн түүх, хилийн тухай хууль тогтоомж, тус байгууллагаас үзүүлж буй үйлчилгээг сурталчилахад чиглэсэн байх

Хил хамгаалах  үйл ажиллагааны талаар мэдлэг олгоно

 

15

2017 оны санхүүгийн үйл ажиллагаанд Үндэсний аудитын газраар тайлангийн аудит хийлгэж нууцад хамааралгүй дүгнэлт, зөвлөмжийг нийтэд мэдээлэх

Байгууллагын төсвийн нууцын зэрэглэлд хамаарахгүй аудитын дүгнэлт, ерөнхий мэдээллийг байгууллагын цахим хуудсанд байрлуулах

Төсвийн тухай хууль хэрэгжинэ.

 

16

Төсвийн ерөнхийлөн захирагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн яамны төрийн сангийн газарт төсвийн гүйцэтгэл, биелэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулах

Сар бүр тайлан мэдээг танилцуулсан байх

 

17

Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, худалдан авсан бараа, ажил үйлчилгээний тайлан, аудитын тайлан, дүгнэлт, бусад хяналт шалгалтын дүнг бие бүрэлдэхүүнд мэдээлэх, нууцад хамаарахгүй мэдээллийг байгууллагын цахим хуудсанд байршуулах

Мэдээллийг цаг тухайд нь байрлуулж шинэчлэх

 

Хууль тогтоомж хэрэгжиж, шударга байдал хангагдана. 

 

 

18

Тендерийг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах

Тендерийг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулсан байх

 

19

Тендерийн үнэлгээний хороонд Хууль зүй, дотоод хэргийн яам, мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулах

 -Хөндлөнгийн төлөөллийг оролцуулах тушаал гаргасан байх

-Хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлсэн байх

 
 

20

Тендерийн үнэлгээний хорооны комиссын гишүүд, өмч хамгаалах байнгын зөвлөлийн гишүүдээр ашиг сонирхлын зөрчилгүй эсэхээ илэрхийлсэн мэдэгдэл гаргуулах

Хуульд заасны дагуу мэдэгдлийг тухай бүр авсан байх

Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлж ажилласан байна

 

21

 

Ёс зүйн дүрмийн хэрэгжилтэд хяналт тавих, зөрчлөөс сэргийлэх, зөрчлийг бүртгэх,  хянан шалгах, шийдвэрлэх ажиллагааг идэвхижүүлэх

-Ухуулга, сурталчилгаа, мэдээллийн ажлыг зохион байгуулсан байх

-Алба хаагчдын ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээнд холбогдох заалтыг тусган хэрэгжүүлж, үр дүнг тооцсон байх

Хамт олны дунд ёс зүйтэй, эерэг уур амьсгал бүрдсэн байна

 

22

Иргэн, байгууллагаас ирсэн өргөдөл, гомдол, хүсэлт, мэдээллийг хүлээн авч, хянан шийдвэрлэх

-Хууль тогтоомжид нийцсэн, тэгш шударга, шуурхай байх зарчмыг баримталсан байх

-Өргөдөл гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэн хариу өгсөн байх

 

Иргэдийн эрх, ашиг хамгаалагдана

 

 

23

Шаардлагатай тохиолдолд гомдол, мэдээллийн мөрөөр албаны шалгалт явуулах, тайлан мэдээг тогтоосон хугацаанд холбогдох байгууллагуудад хүргүүлэх

 

24

Хил хамгаалах байгууллагын хүний нөөцийн дүрэм, холбогдох журмууд, хүний нөөцийн бодлогыг байгууллагын цахим хуудсанд байршуулах, тухай бүр шинэчлэх

Холбогдох мэдээллийг цахим хуудсанд байршуулан, тухай бүр шинэчилсэн байх

 

 

 

25

Албан тушаалтныг дэвшүүлэх, нөөцөд авах, шилжүүлэн томилох, суралцуулах асуудлын ил тод байдлыг хангах, ХХБ-д шаардлагатай тусгай мэргэжлийн, сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулах зарыг Төрийн албаны болон байгууллагын цахим хуудас, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх

Хууль тогтоомжид нийцсэн байх, тэгш шударга үйлчлэх зарчмыг баримтлах Дэвшүүлэх, нөөцөд авах, шилжүүлэн томилох, суралцуулах албан хаагчдын асуудлыг ХХЕГ-ын даргын зөвлөлийн болон Төрийн албаны салбар зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, шийдвэрлэсэн байх

-Төрийн албаны тухай, Цэргийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай  хууль, тогтоомж хэрэгжсэн байна

 

-Хүний нөөцийн ил тод байдал хангагдсан байна

 

26

Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан байдлыг үндэслэн албан тушаалд томилох тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хариуцлагыг дээшлүүлэх;

Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан дүгнэлтийг үндэслэн албан тушаалд томилсон байна

Хууль тогтоомж хэрэгжсэн байна

 

27

Шилэн дансны болон мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хуулийг хэрэгжүүлж нууцад хамаарахгүй мэдээ мэдээллийг цахим хуудас болон мэдээллийн хэрэгслээр мэдээлэх, байршуулах

Холбогдох мэдээллийг цахим хуудсанд байршуулан, тухай бүр шинэчилсэн байх

Иргэний мэдээлэл авах эрх, ил тод нээлттэй байдал хангагдсан байна.

 

28

Хил хамгаалах байгууллагын дотоод хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөө гарган, хэрэгжүүлэх, хилийн отряд /анги/, харьяа улсын үйлдвэрийн газар, ХХЕГ-ын санхүүгийн хэлтэс, Хөрөнгө оруулалт, барилга захиалагчийн албаны үйл ажиллагаанд  гүйцэтгэлийн дотоод аудитын шалгалт хийх

 

-Дотоод хяналт шалгалтыг төлөвлөгөөний дагуу тасралтгүй зохион байгуулсан байх

-Дүнг хамт олонд мэдээлсэн байх

 

 

Шударга, нээлттэй, ил тод байдал хангагдаж байгууллагын үйл ажиллагааны үр дүнд эерэг нөлөө үзүүлнэ

 

29

Хяналт шалгалт явуулсан дүнгийн тухай нотломж, илтгэх хуудсыг ХХЕГ-ын даргын зөвлөлд танилцуулж илэрсэн зөрчил дутагдлыг арилгах арга хэмжээ авах, дүнг бие бүрэлдэхүүнд мэдээлэх, сургалт зохион байгуулах

 

ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗАР

 

 

 

2017 оны 04 сарын 12