Мэдээ :
Хуанли
Бодлого, эрх зүй » Хилийн бодлого
Монгол Улсын Төрөөс Хилийн талаар баримтлах бодлого

 

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ


ТӨРӨӨС ХИЛИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГЫГ БАТЛАХ ТУХАЙ

2002 оны 5 дугаар сарын 16-ны өдөр                                                                                              Улаанбаатар хот

Дугаар 20


 

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ НЬ:

1."Төрөөс хилийн талаар баримтлах бодлого"-ыг хавсралт ёсоор баталсугай.


2. Энэхүү баримт бичигт тодорхойлсон бодлого, зорилтыг дэс дараатай хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулж, гүйцэтгэлийг жил бүр Улсын Их Хуралд танилцуулж байхыг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай..


3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо /Д.Лүндээжанцан/-д даалгасугай.


                              

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                         С.ТӨМӨР-ОЧИР

 

 

2002 оны 05 сарын 16