Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
НҮҮДЛИЙН ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОГДЛОО
Улсын хилийн музей “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 96 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотын Нийслэлийн Цэргийн штабууд болон  Монгол цэргийн музейтэй хамтран “Түүх өгүүлсэн он жилүүд” хэмээх нүүдлийн гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгууллаа.Тус үзэсгэлэнд Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул, Баянзүрх дүүргийн нийт 2000 гаруй ард иргэд хамрагдсан юм. Нүүдлийн хамтарсан үзэсгэлэнд Хил хамгаалах байгууллагын “Уламжлал ба Шинэчлэл”, “Дархан хилийн манаанд”  гэрэл зургийн үзэсгэлэн, Хил хамгаалах байгууллагад ашиглагдаж буй хувцас хэрэгслийг танилцуулсан юм.   
2017 оны 03 сарын 16 | Үзсэн : 108
Дэлгэрэнгүй
ХИЛЧИД ХУУЛИЙНХАА ЭХ БИЧВЭРИЙГ ГАРДАН АВЛАА
Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн нэгдсэн чуулганаар шинэчлэгдэн батлагдсан “Монгол Улсын хилийн тухай хууль” 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн улс орон даяар хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ. Үүнтэй холбогдуулан Хилийн боомтын тухай хууль хүчингүй болсон. Монгол Улсын хилийн тухай хууль 1993 онд батлагдсан бөгөөд улсын хил хамгаалалт, зорчигч, тээврийн хэрэгслийг улсын хилээр шалган нэвтрүүлэх, хил хамгаалалтад үүрэг гүйцэтгэж буй цэргийн алба хаагчийн нийгмийн асуудлаар 13 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.  Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Монгол Улсын хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг  боловсруулж, улсын хил хамгаалалтыг газар орны онцлогт тохируулан бүсчилсэн байдлаар зохион байгуулах, хил ...
2017 оны 03 сарын 11 | Үзсэн : 212
Дэлгэрэнгүй
ХХЕГ-ЫН ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ц.СЭРГЭЛЭНД “ХҮНДЭТ ДОКТОР” ЦОЛ ОЛГОЛОО
Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, хошууч генерал Ц.Сэргэлэнд Хууль сахиулахын их сургуулиас “Хүндэт доктор” цол олголоо. Хууль сахиулахын их сургуулийг хөгжүүлэх үйл хэрэг болон боловсролын салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж дээрх цолыг хошууч генерал Ц.Сэргэлэнд олгосон байна. Хошууч генерал Ц.Сэргэлэн Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах, эх орон, ард түмнийхээ амар тайван амьдралын төлөө бие сэтгэл, итгэл зүтгэлээ зориулж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж яваа Хил хамгаалах байгууллагын шилдэг удирдагчдын нэг билээ. Тэрбээр 1989 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цэргийн дээд сургуулийн Хилийн цэргийн командын ангийг төгсөж, улмаар 1997 онд Батлан хамгаалахын их сургуулийн Команд штабын институт, ОХУ-ын Хилийн аюулгүй байдлын албаны академийн ...
2017 оны 02 сарын 17 | Үзсэн : 437
Дэлгэрэнгүй
ХЗДХЯ БҮТЭЭГДЭХҮҮН ТАНИЛЦУУЛАХ ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын бүтээгдэхүүн танилцуулах үзэсгэлэн 2017 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр Төрийн тусгай албан хаагчдийн нэгдсэн эмнэлгийн хурлын танхимд зохион байгуулагдлаа. Үзэсгэлэнд “Цагаан шонхор” ТӨҮГ, “Монгол тамга” ТӨҮГ, ХСИС-ийн хэвлэх цех зэрэг байгууллагууд оролцсон юм. Харин Хил хамгаалах байгууллагаас Хилийн 0288 дугаар анги /УҮГ/, Хилийн 0119 дүгээр анги /УҮГ/, Хилийн 0252 дугаар анги, ХХЕГ-ын Хөрөнгө оруулалт, барилга захиалагчийн алба оролцож бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулсан юм. Хэрэглэгч буюу захиалагч шаардлагад нийцсэн хувцасны материал, загвар чанарт шаардлагатай технологийг харуулсан танилцуулгыг хийж, салбарын үйлдвэрүүдийн хийсэн бүтээгдэхүүний чанарт юу доголдож байгааг ...
2017 оны 02 сарын 16 | Үзсэн : 307
Дэлгэрэнгүй
“GOLDEN GRAND PRIX”-ЭЭС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Олимпийн хошой, Дэлхийн аварга ОХУ-ын тамирчин “Иван Ярыгин”-ы нэрэмжит 28 дахь удаагийн тэмцээн ОХУ-ын Красноярск хотноо 2017 оны нэгдүгээр сарын 27-30 өдрүүдэд зохион байгуулагдлаа. Олон улсын чөлөөт бөхийн тус тэмцээний 75 кг жинд зургаан орны 13 тамирчин оролцож, хурд хүч авхаалж самбаагаа сорьсноос, Хилийн 0218 дугаар ангийн Шуурхай удирдлага, мэдээлэл, дүн шинжилгээний тасгийн Теле камерын хянагч, дэд ахлагч Г.Уртнасан амжилттай барилдан тэргүүн байр эзэлж, алтан медалийн эзэн боллоо.
2017 оны 02 сарын 16 | Үзсэн : 251
Дэлгэрэнгүй
ГЭРЭЭТ ХИЛЧИН СОНГОН ШАЛГАРУУЛАХ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
Хил хамгаалах байгууллага 2007 оноос эхлэн хугацаат цэргийн албыг биеэр хаасан нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн болон хилийн анги салбарт найман сараас доошгүй хугацаагаар хугацаат цэргийн алба хааж байгаа байлдагч, түрүүчийг хоёр жилийн хугацаатай гэрээт хилчний албанд мэргэшүүлэн улмаар улсын хил хамгаалалтад бие даалган оролцуулж байгаа билээ.
2017 оны 02 сарын 15 | Үзсэн : 402
Дэлгэрэнгүй

1 2 3 4 5 > >> Нийт: 777