Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
“ДАРХАН-2012” ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ХИЛЧИД БАГААРАА ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЛЭЭ

С.ГАНЧИМЭГ

Монголын үйлдвэрчний эвлэлийн нэрэмжит “Дархан-2012” олон улсын кросс гүйлтийн тэмцээн Дархан хотод болж өндөрлөлөө. Тэмцээнд хот хөдөөгийн болон ОХУ-ын Хиагт, Улаан-Үүд хотуудаас ирсэн багууд оролцсон юм. Нийт 17 байгууллагын 223 тамирчид оролцов. Манай хилчид ч хэр хурдтай хүчтэйгээ энэ үеэр харууллаа. Тухайлбал 18-29 насны 10 км-ын зайн гүйлтийн эмэгтэй төрөлд Ц.Хишигсүрэн мөнгөн медаль, эрэгтэй төрөлд Хилийн 0243 дугаар ангийн тамирчин Н.Мөнхбаяр нар алтан медаль, 30-аас дээш насны эмэгтэй зургаан км-ын зайд Хилийн 0303 дугаар тусгай салбарын тамирчин Э.Солонго хүрэл медаль, 40-өөс дээш насны эмэгтэй дөрвөн км зайд Б.Мягмарсүрэн хүрэл медаль, эрэгтэй төрөлд Г.Загд мөнгөн медаль Г.Содномпил хүрэл медал, 50-аас дээш насны эмэгтэй гурван км-ын зайд Хилийн 0311 дүгээр ангийн тамирчин Ж.Энхтайван алтан медаль, эрэгтэй төрөлд Д.Дамдинжав алтан медалиудыг тус тус хүртлээ. Харин байгууллагын дүнгээр “Хилчин” спорт хороо нэгдүгээр байр эзэлж цом алтан медаль, өргөмжлөл хүртлээ. Энэхүү тэмцээнд амжилттай оролцсон Хилийн 0151, 0306 дугаар ангиуд болон Хилийн 0303 дугаар тусгай салбарын тамирчид болон ангийн удирдлагуудад талархал илэрхийлье.

Мөн есдүгээр сарын 22-нд Эрдэнэт хотод зохион байгуулагдсан марафон тэмцээнд Хилийн 0243 дугаар ангийн тамирчин Н.Мөнхбаяр тэргүүн байр эзэлж алтан медаль хүртэж хилчдээ баярлууллаа.

2012 оны 09 сарын 23 | Үзсэн : 1731