Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
Гэрээт цэргийн албанд бүртгэж эхэллээ

Хил хамгаалах байгууллагаас гэрээт хилчний албанд 29 хүртэлх насны залуусыг бүртгэж эхэллээ. Тус албанд элсэх хүсэлтэй залуус цэргийн алба хаасан, эсвэл их, дээд сургууль төгссөн байх шаардлагатай юм байна. Хоёр жилийн хугацаанд гэрээт хилчний алба хаахдаа тохилог байранд амьдарч, хүнс, хувцас, эмнэлгийн хангамжийг үнэ төлбөргүй эдлэн, албан тушаалын зэрэглэлийн үндсэн цалин болон бусад нэмэгдэл авах боломжтой. Гэрээт хилчний албыг амжилттай хаасан залууст Хил хамгаалах байгууллагад ахлагчийн албан тушаалд улирч ажиллах, гадаад, дотоодын их, дээд сургуульд үнэ төлбөргүй сурах боломж нээлттэй. Гэрээт хилчний албанд хамрагдах сонирхолтой залуус ирэх сарын 4-ний дотор ХХЕГ-т бүртгүүлэн, 45 хоногийн сургалтад хамрагдаж, Хилийн 0129 дүгээр ангид алба хаах аж.

2012 оны 09 сарын 26 | Үзсэн : 2014