Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
Иргэдийн санал хүсэлтийг 24 цагийн турш хүлээж авна

М.УРАН

Хууль зүйн салбарын нээлттэй бодлогын хүрээнд Хил хамгаалах байгууллагад хэрэгжүүлэх тусгай журам гарган батлаад мөрдөж эхэлсэн байна. Тухайлбал, төр болоод цэргийн нууцад үл хамаарах мэдээллийг иргэд олон нийтэд түргэн шуурхай хүргэх, ил тод байдлыг хангахын тулд вэб сайтынхаа мэдээлэл, бусад үйл ажиллагааг бүрэн өөрчлөн, эргэх холбоо бий болгожээ. Мөн ХХЕГ-ын дарга нарын иргэдийг хүлээж авах цагийн хуваарьт өөрчлөлт орсон байна. ХХЕГ-ын дарга долоо хоногийн даваа гарагийн 15.00-17.00 цагийн хооронд, бусад албан хаагчид ажлын өдрийн ажлын бүх цагт хүлээж авах ажээ. Түүнээс гадна ХХЕГ-ын тамгын хэлтэс бичиг хэрэг, өргөдөл гомдлыг ажлын бүх цагт хүлээж авна. Мөн санал хүсэлтийг ажлын цагаар 266638, 267368 гэсэн утсаар, улсын хил хамгаалалт, хилийн зөрчлийн талаархи мэдээллийг 454143, 266711 гэсэн утсаар 24 цагийн турш хүлээж авах шинэ журам тогтоосон байна.

2012 оны 11 сарын 30 | Үзсэн : 1483