Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
Хилийн цэргийн командлагчаар хурандаа Ш.Лхачинжавыг томиллоо

Засгийн газрын өнгөрсөн пүрэв гарагийн хуралдаанаар Хил хамгаалах ерөнхий газрын дарга хошууч генерал Ц.Сэргэлэнг өөрийнх нь хүсэлтээр ажлаас нь чөлөөлж Хилийн 0129 дүгээр ангийн захирагчаар ажиллаж байсан хурандаа Шархүүгийн Лхачинжавыг томиллоо. Ш.Лхачинжав 1971 онд Завхан аймгийн Баянтэс суманд төрсөн эхнэр, дөрвөн хүүхэдтэй. Сэлэнгийн Алтанбулагийн техникумыг авто механик, ЦИС ХЦДС­­­-ийг Хилийн албаны ажилтан хуульч, ОХУ-д хилийн цэргийн академи төгсгөн Герман, Египет улсад мэргэжил дээшлүүлжээ.

Хил хамгаалах байгууллагад ахлагчийн албанаас ажлаа эхэлж баруун, зүүн, хойд, өмнөд хилийн хэсгүүдэд байрладаг ангиудад шалган нэвтрүүлэх албаны шалгагч, штабын дарга болон дөрвөн ангийн захирагчаар ажиллаж байсан шилдэг хилчин офицеруудын нэг юм. Мөн 90-д оны сүүлчээр тэр үеийн нэрлэснээр ХЦУГ-д боловсон хүчний хэлтэст гэрээт цэрэг хариуцсан офицероор ажиллаж байсан юм байна. Тэрбээр БХИС дээр “Улсын хил хамгаалалтад орон нутгийн засаг, захиргаа, ард иргэдийг оролцуулах ажиллагааг боловсронгуй болгох нь’’ сэдвээр цэргийн ухаанаар докторын цол хамгаалжээ.

Хил дээр ажиллаж амьдарч, хилчдийн амьдралын жаргал зовлонг мэдэх түүнийг хилийн цэргийн командлагчаар ажиллах болсонд Монгол Улсын хилчин дайчид талархан хүлээж авлаа.

2013 оны 03 сарын 12 | Үзсэн : 6097