Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
Шагналын хуртай цэргийн баяр

Монгол цэргийн баярын өдрийг тохиолдуулан эрхэлсэн албандаа амжилт гарган ажиллаж байгаа ХХЕГ-ын зарим албан тушаалтнуудыг шагнаж урамшуулсан байна. Дэд хурандаа цолоор Хилийн албаны хэлтсийн Шуурхай удирдлагын төвийн дарга, хошууч Ж.Жамсрандорж, ЦССАЗБХ-ийн мэргэжилтэн, хошууч Д.Энхтайван нарыг, хошууч цолоор Мэдээлэл, бүртгэлийн хэлтсийн статистик бүртгэлийн мэргэжилтэн, ахмад Б.Ганзориг, ахлах дэслэгч цолоор Тамгын хэлтсийн дэд даргын туслах, тушаал шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн, дэслэгч С.Данзандаржаа, Холбоо мэдээллийн технологийн хэлтсийн вэб програмчлалын инженер, дэслэгч В.Болорцэцэг, ОНХА-ны ажилтан, “Эх орны манаа” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, дэслэгч Ж.Оюун-Эрдэнэ нарт тус тус олгосон байна.

Мөн “Онц хилчин” тэмдгээр ШНАХ-ийн бүртгэл, хяналт хариуцсан мэргэжилтэн, ахмад Ч.Мөнхтамир, Тамгын хэлтсийн ахлах оператор, ахлах ахлагч Д.Алтансувдыг, “Жуух бичиг”-ээр ХАХ-ийн мэргэжилтэн, хошууч Н.Батзориг, “Хилчний алдар I” тэмдгээр Хувцасны албаны дарга, дэд хурандаа С.Эрдэнэбулган, Хангалт үйлчилгээний албаны дарга, хурандаа Н.Батжаргал нарын найман хүнийг, “Хилчний алдар II” тэмдгээр ХАХ-ийн шуурхай жижүүр, хошууч Ж.Хонгор, Тамгын хэлтсийн нууцын дарга, ахмад Г.Энх-Ертөнц нарын долоон хүнийг, “Хилчний алдар III” тэмдгээр МССХ-ийн дарга, хурандаа В.Дамдинсүрэн, ХАХ-ийн ахлах мэргэжилтэн, хурандаа О.Батзориг нарын 14 хүнийг, “Хил хамгаалалтад амжилт гаргасны төлөө” тэмдгээр, Хувцасны албаны чанар шалгагч, дэд ахлагч О.Буян-Өлзий, Төв архивын архивч, ахлагч П.Дэлгэрмаа нарын найман хүнийг шагналаа.

2013 оны 03 сарын 20 | Үзсэн : 2204