Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
ХЗЯ-ны төрийн нарийн бичгийн дарга ХХЕГ-т зочиллоо

Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Алтангэрэл, Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Сүнжид, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Дотоод хэргийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Цэнгэлмаа нар энэ сарын 23-ны өдөр Хил хамгаалах ерөнхий газарт зочилж албаны үйл ажиллагаатай танилцлаа. ХЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бусад төлөөлөгчдөд ХХЕГ-ын Ар тал, хангалт хариуцсан дэд дарга, хурандаа Ч.Сайнтөр ХХБ-ын талаар танилцуулга хийж, Улсын хил хамгаалалтын шуурхай удирдлагын төв, “Хилчин” спорт хорооны үйл ажиллагаатай танилцуулсан юм. Мөн албаны хүмүүс Хилийн 0303 дугаар тусгай салбарт очиж, хилчдийн үйл ажиллагаа, техник хэрэгслийг үзэж, ХЦДБЧ-ын хэсэгчилсэн тоглолтыг сонирхолоо.

2013 оны 04 сарын 23 | Үзсэн : 1894