Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
ХАРУУЛ-АЛТАЙ ХОТХОНЫ ЭНЭ ОНЫ ЗАХИАЛГА ЭХЭЛЛЭЭ

Хилчдийн дунд Хилийн 0119 дүгээр анги Харуул-Алтай хотхоны үргэлжлэлийг барих болов уу, үнэ төлбөр нь хэд байх бол гэсэн олон асуулт бүхий хүлээлт бий. Харин энэ асуултын хариултыг бидэнд Хилийн 0119 дүгээр ангийн захирагч, хурандаа Х.Лхагвасүрэн дөрөвдүгээр сарын 19-ний мэдээллийн цагаар өглөө. Харуул-Алтай хотхоны 2013 оны барилгын ажил ид өрнөж эхэллээ. Хилийн 0119 дүгээр анги өнгөрсөн жил 320 айлын орон сууцыг захиалагчиддаа хүлээлгэн өгсөн бол энэ жил тодорхой шалтгааны улмаас 160 айлын орон сууцыг барихаар болоод байна. Өрөөний сонголт өнгөрсөн жилийнхээс өөрчлөгдөхгүй бөгөөд харин 1кв метрийн үнэ 1.200.000 төгрөг байхаар тогтоожээ. Үнэ ханшийн хувьд харьцангуй хямд байгаа бөгөөд байршлаасаа хамаараад Улаанбаатар хотын зургаан дүүргийн хэмжээнд тансаг болон энгийн орон сууцны 1кв метрийн дундаж үнэ нь 1.858.300 төгрөг байна. Харин Сонгинохайрхан дүүрэгт хамгийн хямд буюу 1394.400 төгрөг байгаа бол Баянгол, Баянзүрх дүүрэгт дунджаар 1.737-1.791.000 төгрөгийн ханштай байна. ХХЕГ болон хилийн анги /отряд/-дод энэ жил цөөн байрны квотын эрх очих юм. Тиймээс нүдээ олсон, шаардлага хангаж чадахуйц албан хаагчдыг шигшиж хамруулах шаардлагатай байгаа юм. Хамгийн гол нь хилчид тав духтай амьдралын хэв маягийг өөртөө бүрдүүлэхийн төлөө сэтгэл гарган хичээж, эртнээс холбогдох материал, баримт бичиг, санхүүгийн асуудлаа цэгцлэх нь чухал. Ингээд орон сууцанд хамрагдах хүсэлтэй хилчдийн нэрсийг Хилийн 0119 дүгээр ангид тавдугаар сарын 20-ны дотор хүлээн авах бөгөөд тус  хугацаанаас хойш ирсэн материалыг хүчингүйд тооцох ажээ.    

2013 оны 04 сарын 24 | Үзсэн : 6529