Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
“Сэтгүүлчид торгон хилд” аялал тавдугаар сард зохион байгуулагдана

Орчин үеийн Хил хамгаалах байгууллага үүсч хөгжсөний түүхт 80 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нэлээд олон ажлууд зохион байгуулж байгаагийн нэг нь “Сэтгүүлчид торгон хилд” аялал юм. Хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид улсынхаа дархан хилд очиж ажиллах боломжийг олгож буй энэхүү аялал ирэх тавдугаар сард Монгол Улсын  өмнөд захын цэг болох Өмнөговь аймгийн Орвог гашууны бор толгойгоос эхлэнэ.

2013 оны 04 сарын 25 | Үзсэн : 1639