Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
ХЗДХЯ БҮТЭЭГДЭХҮҮН ТАНИЛЦУУЛАХ ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын бүтээгдэхүүн танилцуулах үзэсгэлэн 2017 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр Төрийн тусгай албан хаагчдийн нэгдсэн эмнэлгийн хурлын танхимд зохион байгуулагдлаа. Үзэсгэлэнд “Цагаан шонхор” ТӨҮГ, “Монгол тамга” ТӨҮГ, ХСИС-ийн хэвлэх цех зэрэг байгууллагууд оролцсон юм. Харин Хил хамгаалах байгууллагаас Хилийн 0288 дугаар анги /УҮГ/, Хилийн 0119 дүгээр анги /УҮГ/, Хилийн 0252 дугаар анги, ХХЕГ-ын Хөрөнгө оруулалт, барилга захиалагчийн алба оролцож бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулсан юм. Хэрэглэгч буюу захиалагч шаардлагад нийцсэн хувцасны материал, загвар чанарт шаардлагатай технологийг харуулсан танилцуулгыг хийж, салбарын үйлдвэрүүдийн хийсэн бүтээгдэхүүний чанарт юу доголдож байгааг үйлдвэрлэгч талд танилцуулах, туршлага солилцуулах зорилгоор тус үзэсгэлэн зохион байгуулагдсан юм. 
Хилийн 0288 дугаар ангийн тухайд ХХБ-ын цэргийн алба хаагчдын дүрэмт хувцас хэрэглэлийн 70-аад хувийг үйлдвэрлэж, хилчдийн албаны хэрэгцээг хангадаг. Тиймээс үзэсгэлэнд нийлүүлэгч буюу үйлдвэрлэгч талаас оролцов. Харин Хилийн 0119 дүгээр анги нь Улаанбаатар хотод “Хилчин”, “Харуул-Алтай” хотхон болон улсын хилд олон барилга барьж байгуулсан. Тиймээс тус үзэсгэлэнд баригдсан барилга байгууламжынхаа талаар, дараагийн жилүүдэд барих барилгын төсөл, төлөвлөгөөг танилцуулж байлаа. 
Хилийн 0252 дугаар ангийн хувьд гэрээт хилчдийн ахуйн хэрэглэлд хэрэглэж байгаа болон албаны зохион байгуулалтад ашиглагдаж буй тавилга хэрэгслүүдийг хийдэг мужааны цехтэй гэдгээрээ онцлог. Тус мужааны цехээс гарсан бүтээлүүдийг танилцуулав. ХЗДХ-ийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд дунд ХХЕГ-т зөвхөн Хөрөнгө оруулалт, барилга захиалагчийн алба байдаг. Тиймээс энэ алба нь өөрсдийнхөө үйл ажиллагааг бусад агентлаг, газруудад сурталчилах зорилгоор оролцжээ. 
ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт байгууллагуудын бүтээлтэй өөрийн биеэр явж танилцсан юм.
2017 оны 02 сарын 16 | Үзсэн : 1046