Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
“ИЛД БАМБАЙ”-Д БАГААРАА ГУРАВДУГААР БАЙР ЭЗЛЭВ
Хууль сахиулах байгууллагуудын дунд “Илд бамбай” PUSH PULL цомын аварга шалгаруулах хүндийн өргөлтийн тэмцээн гуравдугаар сарын 14-15-ны өдрүүдэд ХСИС-ийн спорт зааланд зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээнд зургаан байгууллагын 60 гаруй тамирчин 11 жинд хэвтээ шахалт болон газраас татах хоёр төрлөөр өрсөлдсөн юм. 
Хоёр ангилалд явагдсан энэ тэмцээнд ХХБ-аас Бие бялдар, чийрэгжүүлэлтийн дасгалжуулагч, ахмад Т.Мягмарсүрэн дасгалжуулагчтай баг тамирчид өрсөлдсөнөөс насанд хүрэгчдийн ангилалд 75 кг-ийн жинд Хилийн 0252 дугаар ангийн жолооч, ахлах ахлагч Д.Батсайхан нийлбэр дүнгээр 380 кг өргөж, алт, 90 кг-ын жинд Хилийн 0166 дугаар ангийн тамирчин, ОУХМ, ахлагч Т.Амарзаяа нийт 425 кг-ыг өргөж, алт, -125 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны үндэсний бөхийн тамирчин, түрүүч Д.Буянт нийт 430 кг-ыг өргөж, мөнгө, +125 кг-ын жинд тус спорт хорооны тамирчин Ц.Бямба-Очир нийт 445 кг-ыг өргөж мөнгөн медаль хүртлээ. Ахмадуудын дунд зохиогдсон мастер ангилалд -82,5 кг-ын жинд ХСИС-ийн эрдэм шинжилгээний ажилтан, дэд хурандаа Б.Зулбадрах нийт 205 кг өргөж, хүрэл, Хилийн сургуулийн цэргийн хэргийн тэнхимийн эрхлэгч, дэд хурандаа Г.Мөнх-Ертөнц нийт 290 кг өргөж, мөнгө, гавьяат тээвэрчин, ахмад хилчин, ОУХМ Д.Намхайдорж нийт 325 кг-ын өргөж алт, 90 кг-ын жинд ахмад хилчин дэд хурандаа З.Дорж нийт 245 кг-ыг өргөж хүрэл медаль хүртсэн юм. Нийлбэр дүнгээр ХХБ-ын баг тамирчид хүрэл медаль, цомын эзэд боллоо. 
 
2017 оны 03 сарын 27 | Үзсэн : 339