Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
ЧУНЧИНЫ МАРАФОНООС АЛТ, МӨНГӨН МЕДАЛЬ ӨВӨРТӨЛЛӨӨ
БНХАУ-ын Чунчин хотноо жил бүр зохион байгууллагддаг олон улсын А зэрэглэлийн марафон 2017 оны гуравдугаар сарын 19-ний өдөр долоо дахь удаагаа болж өнгөрлөө. Энэхүү марафонд, Сингапур, Малайз Хонконк зэрэг 12 орны 40 мянган тамирчин оролцсоноос Монгол Улсыг төлөөлж Хил хамгаалах байгууллагаас дөрвөн тамирчин оролцсон юм. Тэмцээн хагас болон бүтэн марафоны төрлөөр зохиогдсон ба 21,997 метр буюу хагас марафоны төрөлд Хилийн 0151 дүгээр ангийн тамирчин О.Болдоо 01 цаг 09 минут 35 секундэд барианд орж ирснээр алтан медаль, сертификат, Хилийн 0285 дугаар ангийн тамирчин Б.Долгормаа 1 цаг 21 минут 19 секундэд барианд орж ирснээр хоёрдугаар байр эзэлж, мөнгөн медаль, сертификатаар шагнуулсан байна. Харин 42,195 метр буюу бүтэн марафоны төрөлд өрсөлдсөн Хилийн 0306 дугаар ангийн тамирчин, ахлах ахлагч Д.Гантулга, Хилийн 0184 дүгээр ангийн тамирчин Ж.Олонбаяр нар барианы эхний 15 дотор багтаж орж ирснээр тус тэмцээнийг амжилттай өндөрлүүлжээ. 
Хилийн 0151 дүгээр ангийн тамирчин О.Болдоогийн хувьд спортын дэд мастер цолтой бөгөөд тав дахь жилдээ марафоны спортоор хичээллэж байгаа аж. Энэ тэмцээнд нэгдүгээр байрт шалгарснаар Олимп, Дэлхийн аварга, Оюутны универсад наадамд оролцох эрхээ аваад байна.
 
2017 оны 03 сарын 28 | Үзсэн : 263