Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
ХХБ-ЫН НЭГТГЭСЭН САНХҮҮГИЙН ТАЙЛАН ТЭНЦЭЛ ЗӨРЧИЛГҮЙ ДҮГНЭГДЛЭЭ
Төрийн аудитын тухай хуулийн 15.1.1, Төсвийн тухай хуулийн 8.9.2-д заасны дагуу Үндэсний аудитын газраас 2016 оны гуравдугаар сарын 05-25 хооронд Хил хамгаалах ерөнхий газрын 2016 оны жилийн эцсийн нэгтгэсэн санхүүгийн тайлан тэнцэлд аудит хийсэн билээ. Тус аудитаар ХХЕГ-ын санхүүгийн тайлан тэнцэл нь Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, Сангийн сайдын баталсан бодлого аргачлал журмын дагуу үнэн зөв бодитой илэрхийлэгдсэн гэж дүгнэгдсэн байна. Тиймээс Үндэсний аудитын газар “Зөрчилгүй” дүгнэгдсэн агентлаг байгууллагуудын удирдлагуудыг хүлээн авч 2017 оны гуравдугаар сарын 27-ны өдөр гэрчилгээг гардуулан өглөө.
2017 оны 03 сарын 30 | Үзсэн : 504