Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
ТБИЛИСИЙН ГРАН ПРИГААС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг ээлжит гранпри тэмцээн Гүржийн Тбилис хотноо гуравдугаар сарын 31-ээс дөрөвдүгээр сарын 02-ны өдрүүдэд боллоо. Тус тэмцээнд 36 улсын эрэгтэй 164, эмэгтэй 87 жүдоч барилдсан юм. Манай улсаас эрэгтэй долоо, эмэгтэй хоёр жүдоч барилдсанаас эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин, дэд ахлагч Д.Төмөрхүлэг улсаа төлөөлөн ганцаараа мөнгөн медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн 57 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин Ц.Хулан шагналт V байрыг эзэлсэн амжилттай оролцлоо. Д.Төмөрхүлэгийн хувьд гран при тэмцээнээс авч буй 13 дахь медаль ажээ. 

2017 оны 04 сарын 05 | Үзсэн : 231