Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
БАЙЛДАГЧ Л.ОДБАЯР УАШТ-ЭЭС ХОЁР ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ
Чөлөөт бөхийн залуучуудын УАШТ энэ сарын 1, 2-нд Спортын төв ордны “А” зааланд боллоо. Эрэгтэйчүүдийн 36, эмэгтэйчүүдийн 11 дэх удаагийн тэмцээнд нийслэл, дүүрэг, хөдөө, орон нутгийн 36 байгууллагын 345 тамирчин эрэгтэй, эмэгтэй төрөлд тус бүр найман жинд хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
Тус тэмцээнд Хилийн 0164 дүгээр ангийн байлдагч Л.Одбаяр 96 кг-ын жинд хүрэл медаль хүртлээ.  Энэ тэмцээний дараа болсон Самбо бөхийн залуучуудын УАШТ-нээс 96 кг-ын жинд мөн л хүрэл медаль хүртээд байгаа юм.  
Тэрбээр Өвөрхангай аймгийн Хужирт сумаас хоёрдугаар ээлжээр цэргийн албанд татагдаж ирсэн бөгөөд чөлөөт бөхийн спортоор хичээллээд хоёр жил болж байгаа. Мөн өнгөрсөн жилийн Чөлөөт бөхийн залуучуудын УАШТ-ээс хүрэл медаль хүртэж байжээ. 
Байлдагч Л.Одбаяр:
-Медаль хүртсэндээ баяртай байна. Бэлтгэл сургуулилт хийхэд тусалж, дэмждэг “Хилчин” спорт хорооны дасгалжуулагч, дэд хурандаа Д.Пүрэвсүрэн, М.Жамъянпүрэв багшдаа болон тэмцээнд оролцох боломжоор хангаж өгсөн Хилийн 0164 дүгээр ангийн захирагч, хурандаа Д.Гантөмөр болон анги хамт олондоо баярлалаа. Цаашид спортоороо өндөр амжилт гаргах болно.
 
2017 оны 04 сарын 17 | Үзсэн : 70