Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
ХИЛИЙН ЦЭРГИЙН ШТАБЫН БАГ ШИЛЖИН ЯВАХ ЦОМ ГАРДЛАА
ХХЕГ-ын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 7-нд зохиогдлоо. Энэ удаагийн тэмцээнд Хилийн цэргийн штаб, Захиргааны удирдлагын газар, Ар тал, зэвсэглэл, инженер, техникийн газар, Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар тус бүрээс эрэгтэй хоёр, эмэгтэй нэг баг өрсөлдсөн юм. Тэмцээний дүн гарахад Захиргааны удирдлагын газрын эмэгтэйчүүдийн баг бусад багуудаас илт давуу байж алтан медаль хүртэж, Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар, Хилийн цэргийн штабын багууд удааллаа. Харин эрэгтэй багуудын тоглолт хоёр хэсэгт хуваагдан тоглосон бөгөөд шигшээ тоглолт олимпийн системээр явагдав. Захиргааны удирдлагын газрын нэгдүгээр баг хэсгийн тоглолтдоо Хилийн цэргийн Штабын хоёрдугаар багийг хожсон хэдий ч аваргын төлөөх ширүүн өрсөлдөөнтэй тоглолтод нэг бөмбөгөөр хожигдож мөнгөн медаль хүртлээ. Гуравдугаар байрыг Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын нэгдүгээр баг эзэлсэн бол багийн дүнгээр шилжин явах цомыг Хилийн цэргийн штабын баг авч, Захиргааны удирдлагын газрын баг удааллаа. 
 
2017 оны 04 сарын 18 | Үзсэн : 394