Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
"MONGOLIA OPEN-2017" ТЭМЦЭЭНЭЭС ГУРВАН АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Чөлөөт бөхийн ”Mongolia open-2017” олон улсын тэмцээн дөрөвдүгээр сарын 29-30-ны хооронд “Буянт-Ухаа” спортын ордонд долоо дахь жилдээ зохиогдлоо. Энэ удаагийн тэмцээнд БНХАУ, БНСУ, ОХУ, Канад, Казахстан, Венесуэл, Монгол зэрэг долоон орны 182 тамирчин найман жинд хүч сорьсон юм. 
Тэмцээнд найман хилчин тамирчид оролцсоноос Хилийн 0286 дугаар ангийн тамирчин, ахлагч Э.Даваачимэг 55 кг-д, “Хилчин” спорт хорооны тамирчин Э.Гантуяа 58 кг-д, ахлагч Ш.Түмэнцэцэг 69 кг-д алтан медаль хүртлээ. Харин дэд ахлагч Э.Сумъяа 53 кг-д мөнгө, дэд хурандаа С.Батцэцэг хүрэл медаль авсан бол дэслэгч Э.Ням-Очир, Хилийн 0218 дугаар ангийн тамирчин, ахлагч Г.Уртнасан нар V байрт шалгарсан амжилттайгаар тэмцээнийг өндөрлүүллээ.
 
2017 оны 05 сарын 08 | Үзсэн : 120