Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
Д.ОТГОНДАЛАЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ӨВӨРТЛӨВ

Боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар 7-ны өдрүүдэд Узбекстан улсын Ташкент хотноо зохион байгуулагдлаа. Тэмцээнд 29 орны тамирчин оролцож хурд хүчээ сорьсон юм. Манай улсаас есөн тамирчин зодголж хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ. Хилийн 0168 дугаар ангийн тамирчин, ахмад, МУГТ Д.Отгондалай, ОУХМ Б.Түвшинбат нар хүрэл медаль, ОУХМ Г.Ган-Эрдэнэ, ОУХМ Б.Чинзориг нар мөнгөн медаль хүртэж багийн дүнгээр IV байрт шалгарсан юм. Тэмцээнд амжилттай оролцож  эхний VII байрт шалгарсан тамирчидын хувьд наймдугаар сард Герман улсын Хамбург хотноо болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болж байгаа юм.

2017 оны 05 сарын 09 | Үзсэн : 75