Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
ХИЛИЙН СУРГУУЛЬ МОНГОЛ УЛСЫН БААТАР С.ЛХАГВАДОРЖИЙН НЭРЭМЖИТ БОЛЛОО
Хилийн сургууль /Хилийн 0345 дугаар анги/-ийн бие бүрэлдэхүүний Монгол Улсын цэргийн тангараг давтах арга хэмжээний үеэр Хилийн 0345 дугаар ангийн Байлдааны тугийг залж, Монгол Улсын баатар С.Лхагвадоржийн  нэрэмжит болгох Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 139 дүгээр тогтоолыг танилцуулж, хүндэтгэлийн хаягийг байрлууллаа.
Хилийн сургуулийн захирал, хурандаа В.Жавхланцогт, штабын дарга, дэд хурандаа М.Мэнд-Амар, Хилийн цэргийн дээд сургуулийн төгсөгчдийн “Сүлдэт багана” холбооны төлөөлөл, ахмад багш нар, болон нийт бие бүрэлдэхүүн сонсогч, суралцагчид оролцлоо. Мөн тус сургуулиас тэтгэвэрт гарсан Цэргийн ар тал, эдийн засгийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан бэлтгэл хурандаа Т.Баясгалан “Байлдааны туг”-нд хүндэтгэл үзүүлсэн бол Хилийн сургуулийн ариун жагсаалд мөр зэрэгцэн жагсаж, хийж бүтээхийн их үйлсэд мөр зэрэгцэн явсан ахмад багш, төгсөгч, сонсогч, суралцагчид жагсаалын талбайд мод тарьж, ногоон төгөл байгуулсан юм. 
2017 оны 05 сарын 09 | Үзсэн : 263