Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
АГЕНТЛАГУУД ДУНД ЗОХИОГДСОН СПОРТЫН НААДАМД ДЭД БАЙР ЭЗЭЛЛЭЭ

        Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний харьяа агентлаг, байгууллагуудын дунд уламжлал болгон зохион байгуулдаг спортын наадмыг энэ жил Монгол Улсад орчин цагийн архив үүсч байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан Архивын ерөнхий газрын нэрэмжит болгон тавдугаар сарын 11-14-ний өдрүүдэд зохион байгууллаа. Уг тэмцээнд 11 байгууллагын 500 гаруй тамирчин оролцсон бөгөөд снукер, билльярд, боулинг, сагсан бөмбөг, гар бөмбөгийн төрлүүдээр хурд, хүч, авьяас, чадвар, авхаалж самбаагаа сорилоо.

       Тэмцээнд багийн нийлбэр дүнгээр гуравдугаар байранд Архивын ерөнхий газар, дэд байранд Хил хамгаалах ерөнхий газар шалгарсан бол тэргүүн байранд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар шалгарч шилжин явах цомын эзэд боллоо.

2017 оны 05 сарын 15 | Үзсэн : 109