Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
ХИЛЧИД 1200 МОД ТАРИЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2010 оноос эхлэн жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр" болгон зарласан билээ.  Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Монгол орон даяар мод тарих үндэсний өдрийг тэмдэглэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүр мод, бут тарих хөдөлгөөн өрнүүллээ. Хил хамгаалах байгууллагын тухайд өнгөрсөн жил Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Сүлдэт багана” нэртэй цогцолборыг байгуулсан бөгөөд мод тарих үндэсний өдрөөр тус цогцолборынхоо  дэргэд чяцаргана, монос, бургас, хайлаас зэрэг долоон төрлийн 1200 гаруй модыг тарьлаа. Мод тарих үйл ажиллагаанд ХХЕГ, төвийн бүсийн Хилийн 0151, 0218, 0164, 0253 дугаар анги болон Хилийн 0303 дугаар тусгай салбарын 400 алба хаагч оролцсон юм. Хил хамгаалах байгууллагаас “Сүлдэт багана” цогцолборын бүтээн байгуулалтыг ирэх намар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захиргаанд хүлээлгэн өгөх бөгөөд үлдсэнхугацаанд мод тарьж, зүлэгжүүлэх ажлыг хийх юм. Өмнө нь тус талбайд 4500 орчим мод тарьж, усалгаа арчилгааг хийсэн бөгөөд одоогийн байдлаар нийт  5700 орчим мод тариад байна.

2017 оны 05 сарын 13 | Үзсэн : 208