Мэдээ :
Хуанли
Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗАР ТӨВ ТАЛБАЙД ИРГЭДЭД ҮЙЛЧИЛЖ БАЙНА

      Хууль зүй, дотоод хэргийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг энэ сарын 17-18-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд үргэлжилнэ. Нээлттэй хаалганы өдөрлөгөөр ХЗДХ-ийн Сайдын эрхлэх асуудлын хүрээний 11 харьяа агентлаг, байгууллага 50 орчим төрлийн үйлчилгээг иргэдэд газар дээр нь үзүүлж байна.

     Хил хамгаалах ерөнхий газар нь энэхүү өдөрлөгөөр хилийн зурвас бүсд нэвтрэх зөвшөөрөл болон зөвшөөрлийн талаар мэдээлэл өгнө. Мөн уг журмын талаарх танилцуулга олгоно. Архивын бүх төрлийн үйлчилгээ, Хил хамгаалах байгууллагын хүний нөөцийн холбогдолтой зөвлөгөө, өргөдөл, гомдол, гэрээт хилчний мэдээлэл, бүртгэл явуулж, хугацаат цэргийн алба хаагчидтай утсаар яриулах үйлчилгээ, хил нэвтэрсэн лавлагаа, хилийн боомтын асуудлаар мэдээлэл өгч байна.

       Мөн Хил хамгаалах байгууллагын уламжлал, шинэчлэлийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн, хил хамгаалах албаны талаарх ном товхимолыг дэлгэн үзүүлж байна.

2017 оны 05 сарын 17 | Үзсэн : 360